АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр эх орондоо буцах хүсэлт гаргажээ

2021-04-12 1259 0

Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр эх орондоо буцах хүсэлтээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт өнгөрсөн долоо хоногт гаргажээ. Тэрбээр 2018 оны гуравдугаар сард тус улсад суух Элчин сайдаар томилогдож байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн гуравдугаар сард Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах хүсэлт гаргасныг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцээд хүлээж аваагүй юм. Үүний дараа энэ сарын 2-ны өдөр Ерөнхийлөгч дахин Элчин сайд Ё.Отгонбаярыг дахин эгүүлэн татах зарлиг гаргаад байгаа.

Тэгвэл Элчин сайд Ё.Отгонбаяр хувийн хүсэлт гарган, ажлаа өгөхөө илэрхийлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10