Ц.Ганзоригийн залруулга буюу батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас тусгаарлах байрны төлбөр авахгүй

2021-04-08 462 1

“Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Гэр/амрах байр/ын тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д орсон зарим өөрчлөлтийн талаар дөрөвдүгээр сарын 6-нд УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг танилцуулсан.

Ингэхдээ тэрбээр батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон иргэн өөрөө хүсэлтээ гаргаж, төлбөрөө төлбөл тусгаарлах байранд долоо хоног тусгаарлахаар болсон хэмээн мэдээлсэн юм.

Гэвч энэ нь холбогдох хуулийн заалттай зөрчилдсөн тул хурандаа Ц.Ганзориг дараах залруулгыг хийлээ. Тэрбээр “Түр журмын 2.1-д Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр нь тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж, долоо хоног тусгаарлан ажиглана гэсэн заалт байсан. Энэ нь Эрүүл мэндийн тухай хуулийн 26.4.4 дэх заалт, Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, арга хэмжээ болон гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүй үзүүлэх буюу төр хариуцна гэх заалттай зөрчилдсөн байна.

Иймээс та бүхнээсээ хүлцэл өчиж, Эрүүл мэндийн тухай хуультай нийцүүлж дараах залруулгыг хийж байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тандалтын багийн санал эсхүл тухайн хүний хүсэлтийг харгалзан тусгаарлах байранд долоо хоног тусгаарлах бөгөөд төлбөрийг төр хариуцах юм” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

М.Бадарч: Монгол наадам, монгол бөхийн ногоон дэнж сэвгүй ариун байх болтугай

Энэ жилийн баяр наадмын түрүү бөх болсон М.Бадарчийн барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ны

2023-09-28

Өнөө шөнө Баян-Өлгийн зүүн хэсэг, Ховдын нутгаар, маргааш өдөр Завхан аймгийн нутгаар их хэмжээний цас орно

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөө, маргаашдаа баруун аймгуудын нутгаар нойт

2023-09-27

Сэрэмжлүүлэг: 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартаж нас баржээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдөр буюу өчигдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд 33 нас

2023-09-27