Байгаль хамгаалагчдыг хавар, намрын дүрэмт хувцасаар хангалаа

2021-04-02 918 0

Байгаль орчин, аялал жуулчлалын яам салбарынхаа албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, техник хэрэгслээр хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх шат дараатай ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд 210 байгаль хамгаалагчийг туулах чадвар сайтай, шинэ мотоциклоор хангаж ажиллах нөхцөлийг сайжруулж байсан.

Харин өнөөдөр Улсын төсвийн хөрөнгөөр Тусгай хамгаалалттай газар нутгийн 31 хамгаалалтын захиргаа, усны сав газрын 21 захиргаадын 241 байгаль хамгаалагч, мэргэжилтнүүдийг хавар, намрын дүрэмт хувцсаар хангалаа.

Ингэснээр онгон дагшин байгаль, түүхт өв, соёлоо хамгаалахад хүчин зүтгэж байгаа байгаль хамгаалагчид албан үүргээ тав тухтай гүйцэтгэхээс гадна энгийн иргэдээс ялгарах, иргэдэд шаардлага тавин ажиллах боломж бүрдэх юм. Дээрх арга хэмжээний үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан ТХГН-ийн Хамгаалалтын захиргаадын дарга нартай цахимаар уулзаж салбарт тулгамдаж буй цаг үеийн асуудлуудыг сонсож, чиглэл өглөө. Хамгаалалтын захиргаадын дарга нар дараах асуудлуудыг салбарын сайдад уламжилсан юм. Юун түрүүнд ТХГН-ийн хуулийг батлуулах, эрхзүйн орчныг сайжруулах, байгаль хамгаалагчдын зэрэг, дэв, цалин, хөлсийг нэмэгдүүлэхэд анхаарах, вакцинжуулалт хийх, байгаль хамгаалагчдыг биеэ хамгаалах техник, хэрэгслээр хангах, тэтгэврийн насыг сайн дураар 55 нас болгох зэрэг асуудлуудыг хөндөн ярилцсан.

Сайд Н.Уртнасан Байгаль хамгаалагч, мэргэжилтнүүдтэйгээ цаашид эргэх холбоотой, ойр ажиллаж тулгамдаж буй асуудлуудыг тухай бүрт нь хурдан хугацаанд шийдвэрлэн ажиллана гэдгээ энэ үеэр хэлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан С.Гал-Эрдэнэд хоёр жил хорих ял оноолоо

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байсан “Хангай констракшн” компанийн удирдах

2025-02-11

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн найман сумын 2700 гаруй иргэнтэй уулзжээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар Ховд аймгийн най

2025-02-11

Ж.Батзанданг БЭТ-өөр томилсон нь Засагт итгэх итгэлийг унагав уу?

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч” томилох тухай заалт ор

2025-02-06