Б.Пүрэвдорж гишүүний “халбага” буюу хэтийдсэн шоу

2021-04-02 1089 0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл” болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. 

Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Баар, ресторан, лоунж зэрэгт архийг шилээр нь зарахыг хориглосон заалтыг хуулийн төсөлд тусгасан. Зөвхөн граммаар зарна. Соёлтой хэрэглээгээр дамжуулж, архидалтыг багасгах зорилготой” гэсэн билээ. 

Харин  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нэгдсэн чуулганд халбага ханцуйлж ирсэн байв. Бүр хоёрын зэргийг. 

Б.Пүрэвдорж “…Архийг шилээр нь биш, “шот”-оор нь зарна гэж байна. Тэр нь 30 грамм буюу амны халбага архи гэсэн үг. Монгол улсын хүн ам цөөн, ажиллах хүчин бага. Ийм хууль баталбал баар, ресторанд ажиллах залуусын тоо л нэмэгдэнэ. Баялаг бүтээдэггүй үйлчилгээний салбарт ажиллах хүчний эрэлт нэмэгдэнэ. Дараа нь пивоо ч уу гэх юм байна л даа” хэмээн уртаа иштэй шөлний халбага үзүүлэв.

Түүний энэ үйлдлийг парламентын олонхитой үгээ ололцох гэж сонгосон арга гэж үзэх нэгэн байхад “хэтийдсэн шоу” гэж дүгнэх хэсэг ч байна.

Цахим орчинд “Багш хийвэл харин үзүүлэн тараах материалаа сайн бэлдэх юм байна. Агаарын тээвэр яривал онгоц авчрах нь ээ. Уул уурхай яривал яанам бэ” гэсэн сэтгэгдлүүд хөвөрч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүний түвшинд Турк Улсад 21 жилийн дараа айлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилга

2025-01-16

Жагсаалын үеэр талбай руу машинтай дайрч орсон, албан хаагчдыг хутгалах мэт үйлдэл үзүүлсэн этгээдийн хэргийг шалгаж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнгөрсөн бямба гарагт (2025.01.11) болсон жагсаалын үеэр

2025-01-15

Д.Одбаярыг Хонгконг хотод суух ерөнхий консулаар, С.Эрдэнийг Чикагод дэд консулаар томилжээ

Засгийн газрын 145 дугаар тогтоолоор консулуудыг  Гадаад харилцааны сайд томилох, ингэхдээ Монгол Ул

2025-01-14