Амиа алдсан байлдагчийн ар гэрт 5 жилийн цалин хөлстэй тэмцэх хэмжээний тэтгэмж олгохоор болжээ

2021-03-31 1067 1

Хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдсан асуудалтай холбогдуулан мэдээлэл хийх үеэр БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Д.Ариунболд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Мөн тэрээр “Байлдагч Б-г албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон ослын үүднээс нас барсан гэсэн үндэслэлээр холбогдох хуульд заасны дагуу ар гэрт нь таван жилийн цалин хөлстэй тэмцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж болон буяны ажлын зардлыг олгох ЗХЖШ-ын даргын тушаал гарсан” хэмээн ярилаа.

Түүнчлэн “Тухайн хэргийг үйлдсэн гэх дэслэгч Г-ийн урьд нь гаргаж байсан сахилгын зөрчлийн асуудалд ч албаны шалгалт явуулж байна. Цагдаагийн байгууллагын шалгалтаар дэслэгч Г нь тухайн үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Танхайн сэдлээр үү эсвэл өөр ямар сэдлээр энэ хэргийг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад тогтоогдоно” гэсэн юм.

БХЯ-ы төлөөлөл байлдагч Б-г албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон ослын үүднээс нас барсан гэсэн үндэслэлээр тэтгэмж олгох болсныг мэдээлсэн. Хүний гарт харамсалтайгаар үрэгдчихээд байхад осол гэж үзэж болох уу гэсэн асуулт хариулт нэхэж байна. Тэтгэмж олгуулахын тулд энэ үндэслэлийг сонгосон байж болох ч хүний алтан амийг мөнгөөр үнэлэх хэцүү. Хэчнээн ихийг өгсөн ч үхсэн хүн амилахгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Цэрэгт яваад их зүйл сурч мэдэж, бие бялдараа хөгжүүлж, эх оронч хүн болоод ирдэг болмоор байгаамдаа. Одоо энэ зодог тамладаг цэргийн албандаа шинэчлэлт хийгээчээ. 

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр

2026-07-07

Вьетнам улсын Морьт цагдаагийн албанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адууг эх оронд нь авчирлаа 

Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны

2026-07-07

Энэ сарын хүүхдийн мөнгийг 7 дугаар сарын 8-нд олгоно

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны долдугаар сард олгох нийгмийн халамжийн тэ

2026-07-02