Их багтаамжийн автобусууд “Ариун цэвэр”-ийн шалгалтад бүдрэв

2020-02-11 2177 0

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийн техникийн болон тээвэрлэлтийн аюулгүй байдал, үйлчилгээний чанар, соёл, эрүүл ахуйн шаардлагыг хангасан эсэхэд хяналт шалгалт хийж байна. Энэ хүрээнд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн техникийн болон тээвэрлэлтийн аюулгүй ажиллагаа, автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангаж ажиллах, гадна тал болон бүхээгийн гадаргуу, сандлын бүрээсийг сайтар угааж, ариутгах, халдваргүйжүүлэх, эрүүл ахуйн шаардлагыг хэрхэн хангаж ажиллах талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газарт улсын ахлах байцаагчийн найман заалт бүхий зөвлөмжийг хүргүүлжээ.

Зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Захирагчийн ажлын албаны холбогдох албан тушаалтнуудтай хамтран өглөөний эх авалтын үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Тэнүүн огоо” ХХК-ийн их багтаамжийн автобусуудын техникийн болон эрүүл ахуйн шаардлагыг хангаж буй эсэхийг шалгахад гадна болон дотор тал, тухайлбал хана, салхины шил, шал болон бүхээг дэх зорчигчийн бариул, суудлын бариулыг сайтар угааж цэвэрлээгүй, халдваргүйжилтийг үр дүнтэй хийгээгүй, суудлын нөөц бүрээс байхгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02