Ерөнхийлөгч Х.Баттулгын ҮХЦ рүү “гүйдэлтэй” болсны учир тайлагдав

2021-03-16 1234 0

Одоогоос гурван сарын өмнө ХҮН-ын дарга Т.Доржханд хэсэг хуульчдын хамт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй талаар Цэцэд өргөдөл гаргасан байдаг. Үүний дагуу Цэц хэрэг нээн шалгаж эхэлсэн.

Энэ үйл явдалтай зэрэгцэн Ерөнхийлөгч Х.Баттулга ҮХЦ-ийн байр тийш “гүйдэлтэй” болсон. Бүр хоёр ч удаа Цэцийн байранд өөрийн биеэр очиж Цэцийн дарга болон гишүүдтэй уулзсан билээ. Хэвлэлүүд ч “Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр л байгаа. Өөр юу ч байх учиргүй хэмээн цэцийн гишүүд мэдэгддэг. Гэвч сүүлийн үед хөх тэнгэрийн нь оронд Х.Баттулга гарч иржээ. Түүнийг ҮХ-ийн дагуу дахин нэр дэвших эрхгүй гэсэн гомдол ҮХЦ дээр очсоноос хойш Х.Баттулга хоёр ч удаа ҮХЦ дээр өөрийн биеэр очоод байна.

Өнгөрсөн 4 жил Ерөнхийлөгчөөр ажиллахдаа ганц удаа ҮХЦ-ийн байраар шагайж үзээгүй Ерөнхийлөгч өөрийнх нь асуудлыг хэлэлцэх гэж байгааг сонсноос хойш нэг сарын дотор 2 ч удаа очиж уулзна гэдэг дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого гэж харахаас өөр арга алга” хэмээн шүүмжилж байв. Энэ нь ч өнөөдөр батлагдаад байна.

Хөдөлмөрийн Үндэсний Намын хуульч гишүүдийн нэг Дашдондогийн Үүрцайх “Женкогийн Цэцэд айлчилсны хэрэг эхнээсээ гарч байна” хэмээн твиттертээ жиргэжээ. Учир нь Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр Цэцийн гишүүн Д.Солонгын “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн” шийдвэрийг эс зөвшөөрч, энэ асуудлыг Цэцийн гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэхээр Цэцийн гишүүн Ш.Цогтоод хэргийг хуваарилжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН өнгөлжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураал

2026-06-22

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Н.Учрал: Тэтгэврээ 2013 оноос өмнө 1.4 саяас бодуулсан бүх иргэний тэтгэврийг 2.4 сая төгрөгөөс дахин бодно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2026-06-10