МУГЖ Т.Ариунаа: 72 цагийн дотор хариуг өгөхгүй бол би нөхрийнхөө хамт өлсгөлөн зарлана

2021-03-04 1012 1

“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж, түүний эхнэр МУГЖ дуучин Т.Ариунаа нар хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өчигдрөөс суулт хийж эхэлсэн. Тэд Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд дараах гурван шаардлагыг хүргүүлээд байгаа. Шаардлагыг нь биелүүлэхгүй бол өлсгөлөн зарлахаа мэдэгдээд буй юм.

  1. БНХАУ-ын иргэний 47 тэрбумын мөнгө угаасан хэргийг шалгах:
  2. Өөрт учирсан 25 тэрбумын хохирлыг шийдвэрлүүлэх:
  3. Ёс зүйгүй прокуроруудыг шалгаж, хариуцлага тооцох:

“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж “Одоогоор биеийн байдал сайн байна. Шөнө -16-18 градус байсан. Хөдөлгөөнтэй байсан учраас даарсангүй. Сайн санаат, биднийг дэмжиж байгаа хүмүүс халуун аарц, чацаргана, банштай цай хийж ирсэн. Монгол Улсад шударга ёс байдаг гэдгийг би мэдрүүлэхийг хүсч байна. Би өнгөрсөн 10 жилийн хугацаанд хууль бус үйл ажиллагаанд хэлмэгдсэн.

Би 2011 оноос хойш 100 гаруй удаа өргөдөл гомдол гаргаж өгчээ. Нэг прокурор нь надаас 100 мянган ам.доллар өгөхийг шаардсан. Өргөдөл өгсний дараа эргээд 6 зүйл ангиар гүтгэсэн гэх мэт хэрэг үүсгэсэн. АТГ-аас гомдлыг маань шийдвэрлэсэн талаарх мэдэгдлийг албан ёсоор өгөөгүй байна. Тэд хүсвэл 3 цагийн хооронд шийднэ, хүсэхгүй бол 3 жил 30 жилийн турш ч сунжруулна. 72 цагийн дараа гэхэд хариу өгөхгүй бол өлсгөлөн зарлана. Одоогоор цахим болон гараар гээд биднийг дэмжсэн 6000 гаруй хүний гарын үсэг цуглараад байна” гэлээ.

МУГЖ дуучин Т.Ариунаа “Үүнийг зөвхөн бидний асуудал хэмээн харж болохгүй. Энэ нь олон хүний хэлмэгдсэн асуудлыг мөн хөндөж байна. Хэлмэгдсэн, эрх нь зөрчигдсөн маш олон хүн бидэнд ирж гомдлоо тайлсаар байна. Би олон ээжийн төлөөлөл болж энд сууж байна.

Монгол орон шоронгоор дүүрлээ. Эр нөхрийнхөө араас хөөцөлдөж,  манай гэр бүл, үр хүүхдийн маань бага нас олон удаагийн дарамт дор өнгөрсөн. Олон гэр бүлийн хаалганы цаана ийм дүр төрх бий. Гэр бүл амар амгалан, эрүүл л байвал болдог. Бид үүнийг шийдвэрлүүлэхийн тулд 10 жил хүлээсэн учраас энэ хэд хоног өлсөх, даарах нь бидэнд асуудал биш.

Тиймээс 72 цагийн дотор хариуг өгөхгүй бол би нөхрийнхөө хамт өлсгөлөн зарлана. Би 9 жил уран бүтээлээсээ хөндийрсөн нь амраад байгаадаа биш надад ар гэрийн асуудал байсан учраас хэсэг завсарласан юм” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос бөөрийг 760,000 долларын үнээр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална
    Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно
    Тэр ч байтугай бид таны визээ хагалгаанд орохоор болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахын тулд танд мөнгөний тодорхой хэсгийг төлдөг
    Хэрэв та байгаа бол тэд танд бэлэн мөнгө өгдөг
    Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно
    fortis.hospital.in@gmail.com

Холбоотой мэдээ

Халдлагын үеэр олон арван хүний амийг аварсан Ислам хүү 15 настай

“Крокус Сити Холл”-д халдлага болох үеэр танхимаас гарахаар айж сандарсан хүмүүст тус цогцолборын өл

2024-03-25

“Choco Pie” хулгайлсан этгээдийг 10 хоног баривчилжээ

Энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр цахим орчинд “Залуус "GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгай

2024-03-25

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 44 иргэнийг эх оронд нь авчирчээ

Хүн худалдаалах гэмт хэрэг нь хөдөлмөрийн мөлжлөг, захиалгат гэрлэлт, эд эрхтний наймаа зэрэг олон х

2024-03-24