ОХУ-д бүтээсэн 10 мянган хүн тун Спутник-V вакциныг хүлээн авлаа

2021-02-28 914 0

Өчигдөр манай улс ОХУ-д бүтээсэн 10 мянган тун Спутник-V вакцины хүлээн авчээ. Вакциныг Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр тээвэрлэн авчирсан бөгөөд Монгол Улсын хүлээн авсан гурав дахь төрлийн вакцин болж байна.

Өмнө нь буюу энэ сарын 22-ны өдөр БНЭУ-д үйлдвэрлэсэн 150 мянган хүн тун Astrazeneca вакцин, 23-ны өдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн 300 мянган хүн тун Синофарм вакциныг хүлээж авчээ. Нийт 460 мянган хүн тун вакциныг хүлээн аваад байгаа ч одоогийн байдлаар зөвхөн Astrazeneca вакциныг дархлаажуулалтад хэрэглэж эхлээд байна.

Хэдийгээр Синофарм, Спутник-V вакциныг ДЭМБ бүртгэж аваагүй байгаа ч дархлаажуулалтад ашиглахад харшлах зүйл байхгүй тухай ЭМЯ-наас мэдээлсэн. Гэвч одоогоор дээрх хоёр вакциныг дархлаажуулалтад ашиглах талаар албан ёсны шийдвэр гараагүй байна.

Мөн “ОХУ-ын Спутник V болон БНХАУ-ын Сенофарм компанийн вакцины эмнэл зүйн туршилт судалгааны үр дүнг нь үнэлж, яаралтай горимоор баталгаажуулах үйл ажиллагаа явагдаж байгаа. Ойрын хугацаанд баталгаажуулалтыг өгнө” хэмээн ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэддэгджээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10