Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 8.1 тэрбум төгрөгөөр тогтоожээ

2021-02-27 881 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу Төрийн аудитын байгууллагаас Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг Найман тэрбум 103 сая 900 мянган /8.103.900.000/ төгрөгөөр тогтоолоо.

Төрийн аудитын байгууллага энэхүү зардлын дээд хэмжээг тогтоохдоо холбогдох хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, өрхийн болон сонгогчийн тоо зэрэг шаардлагыг харгалзсан юм.

Өмнөх сонгуульд нам эвсэл зарцуулах зардлын дээд хэмжээ, нэр дэвшигчээс гарах зардлын дээд хэмжээ гэж хоёр хэлбэрээр дээд хэмжээг тогтоож байжээ. 

Тухайлбал, 2013 онд 8.1 тэрбум, 2017 онд 10.07 тэрбум гэж тогтоож байсан бол одоо 2021 сонгуулийн зардлын дээд хэмжээг нам, эвслээс гаргах бөгөөд 8.1 тэрбум гэж тогтоожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхи

2026-07-20

Таван нам, эвсэлд улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн сан

2026-07-07

УИХ-ын хаврын чуулган завсарлалаа

Үндсэн хуульд заасны дагуу ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Энэ удаагийн

2026-07-03