АТГ-аас УОК-т ирсэн хандивын зарцуулалтыг шалгаж эхэлжээ

2021-02-25 969 0

Цар тахлын үеэр тэтгэвэрийн ахмад буурлуудаас эхлээд бяцхан хүүхдүүд мөнгөний гахайгаа хагалж УОК-д хандивлсан байдаг. 

Мөн иргэд, ААН-үүд мөнгө болон мөнгөн дүнд дүйцэх бараа бүтээгдэхүүн, хамтлаг, дуучид онлайнаар тоглолт зохион байгуулж цуглуулсан орлогоо УОК-ын дансанд шилжүүлсэн юм.

Тодруулбал, хөл хорионы үед томоохон дөрвөн хандивын тоглолт зохион байгуулагдаж, нийт 2 тэрбум 897 сая төгрөгийн мөнгөн хандив, мөн өнгөрсөн оны наймдугаар сарын байдлаар 290 аж ахуйн нэгж, 256 иргэнээс 7.4 тэрбум төгрөгийн мөнгө болон бараа материал хандиваар цугларчээ.

Түүнчлэн, Францын “Орона Майнинг” компани УОК-т Нэг тэрбум төгрөг хандивласан билээ.

Харин үнээс хойш хэдэн төгрөг хандив, тусламжийн хүрээнд цугласан нь тодорхойгүй байна.

Энэ мөнгийг Засгийн газар, УОК юунд зарцуулж байгаа нь одоо хүртэл ойлгомжгүй байсаар байгаа. Мөн олон нийтэд танилцуулна гэж байсан ч одоог хүртэл дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар иргэн, ААН-үүдээс өгсөн хандивын мөнгийг үр дүнтэй, нээлттэй зарцуулж чадсан эсэх асуудал ил тод бус байгаа учир хэн, хаана, юунд зарцуулсныг тодорхой болгохоор Авилгатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07