УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-д “Авлигын эсрэг бүлэг” байгуулжээ

2021-02-22 765 0

УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-д “Авлигын эсрэг бүлэг” байгуулжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар санаачлан, нэр бүхий гишүүдийн хамт авлигын эсрэг эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн биелэлтэд хяналт тавих, холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээр “Авлигын эсрэг бүлэг” байгуулан ажиллахаар болсон байна.

“Транспэрэнси интернэшнл” байгууллага 2020 оны авлигын төсөөллийн индексийг өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр олон нийтэд зарласан. Энэ удаагийн жагсаалтад Монгол Улс 111 дүгээр байрт жагссан юм.

2020 оны Авлигын төсөөллийн индексийн дүнгээс авлига нь КОВИД-19 цар тахлын эсрэг арга хэмжээг үр дүнгүй болгож, улс орнуудын ардчиллыг ухрааж, дэлхий даяарх цар тахлын эсрэг тэмцлийг удаашруулж байна гэж дүгнэсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ИНБ-ууд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэхгүйгээр буцаахыг уриаллаа

"Глоб интернэшнл төв", "Цогц хөгжлийн үндэсний төв" зэрэг иргэний нийгмийн байгууллагууд УИХ-ын гишү

2026-04-10

Ц.Идэрбат: Хүлэмжийн аж ахуй хувиараа эрхлэх хүмүүст 2.1 тэрбум төгрөгийн хүүгүй, урт хугацаатай зээл олгоно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газ

2026-04-08

Н.Учралын Засгийн газар анхны хуралдаанаа хийж байна

Шинээр байгуулагдсан Н.Учралын Засгийн газар өнгөрсөн бямба гарагаас бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд

2026-04-06