“Зууны хөгжилд эмэгтэйчүүд” эссе бичлэгийн уралдааны тэргүүн байр НЭГ САЯ төгрөгийн шагналтай

2021-02-20 1003 0

НАМЭХ-оос “Зууны хөгжилд эмэгтэйчүүд” эссе бичлэгийн уралдаан зарлажээ.

Уг уралдааныг МАН-ын 100 жилийн ойн арга хэмжээ болон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан зохион байгуулж байгаа аж.

Нэгэн зууны түүхэнд улс орны хөгжилд хувь нэмрээ оруулсан түүхэн бүсгүйчүүдийг таниулан сурталчлах, хүйсийн тэгш байдлыг ач холбогдлыг ойлгуулах, эмэгтэйчүүдээ алдаршуулах зорилготой уг уралдаанд түүх, нийгмийн ухааны чиглэлээр суралцдаг оюутнууд оролцох юм.

Жишээ баримт, тоон мэдээлэл дээр тулгуурласан эссе бичлэгийг энэ сарын 15-аас ирэх сарын 01 хүртэл www.nameh.@gmail.com хаягаар хүлээн авах юм байна. Улмаар ирэх сарын 5-нд шалгарсан бүтээлүүдийг олны хүртээл болгохоор зэхжээ.

Уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээл 1 сая төгрөг гардах бол удаах байр 500.000, гуравдугаар байр 300.000, тусгай байр 100.000 төгрөг хүртэх аж.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07