Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БШУ-ы сайд асан Л.Цэдэвсүрэнг зөвлөхөөрөө томилжээ

2021-02-19 2121 0

Богино хугацаанд танхимаа бүрдүүлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн томилгоо үргэлжилсээр байна. Тэрээр Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан Л.Цэдэвсүрэнг өөрийн хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр томилжээ.

1994 онд МУИС-ийн хууль зүйн сургуулийг төгссөн тэрээр соёлын яамнаас ажлын гараагаа эхэлж, 1996-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, 2000 оноос БСШУСЯ-нд хуулийн хэлтсийн дарга, төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан юм.

Мөн Ерөнхий сайд А.Амундраг олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөх, Т.Хаш-Эрдэнийг Эдийн засгийн бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан зөвлөхөөр томилжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10