Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирал Н.Төмөрхүүг ажлаас нь халжээ

2021-02-17 1709 0

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдах ажилтнууд ажлын байрандаа архидаж, зодолдож танхайрсан тул хариуцлага тооцохоо салбарын сайд мэдэгдээд байсан билээ. 

Тэгвэл ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тушаал гаргаж, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирал Н.Төмөрхүүд 2021 оны Хоёрдугаар сарын 16-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. 

Гамшгаас хамгаалах бүх нийтийн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд ажлын тусгай горимоор ажиллах талаар Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр, чиглэлийг хэрэгжүүлж ажиллаагүй, хариуцсан байгууллагын төрийн албан хаагчдын ёс зүйн байдалд хяналт тавих үүргээ биелүүлээгүйн улмаас ХААДС-ийн зарим албан хаагчид ажлын хариуцлага алдсан, ёс зүйн зөрчил гаргасан тул сангийн захирал Н.Төмөрхүүд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг

Өнгөрөгч мягмар гарагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор нэг чухал асуудлыг хэлэлцсэн. Араас нь за

2026-05-08

Д.Цолмон: Оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрнэ

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудын нэг нь Үндэсний баялгийн санг

2026-05-06

Э.Ганчулуун: Ц.Элбэгдоржийн өргөж авсан 23 хүүхдээс 3 нь насанд хүрээд хилээр гарсан

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Засгийн газрын  “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэ

2026-05-05