КОРОНАВИРҮСИЙН НАС БАРАЛТ “SARS”-ЫГ ДАВЖ ГАРСАН ТУХАЙ МЭДЭЭЛЖЭЭ

2020-02-09 1381 1

Хятадад гарч, олон улсад тархаад буй коронавирүсийн халдвараар нас барсан хүний тоо  2013 оны “SARS” өвчнийг давж гарсан тухай BBC мэдээлжээ.

Өмнө нь “SARS”-ын халдвараар 20 гаруй оронд 774 хүн нас барсан бол одоогийн байдлаар коронавирүсийн өвчлөлөөр 812 хүн нас бараад байна. 2020 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 09.00 цагийн байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирүсийн халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 37251 болсноос биеийн байдал хүнд 6188, бүрэн эдгэрсэн 2651 хүн байна.

Хятадын Ухань хотын Жинеинтан эмнэлэгт 60 настай АНУ-ын иргэн нас барснаар коронавирүсийн халдвараар нас барсан анхны гадаад улсын иргэн болжээ.

Коронавирүсийн халдварын эсрэг тэмцэлд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Хятад улс руу олон улсын эрүүл мэндийн баг илгээх болсныг өнөөдөр /2020.02.09/ мэдэгдлээ. ДЭМБ-ын ерөнхий дарга Тедрос Аданом Гебреисусын мэдээлснээр олон улсын багийн ахлагч нь ирэх долоо хоногийн эхээр Хятадад очих бол бусад мэргэжилтнүүд араас нь очих аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаа

2026-10-19