210 цэгт “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г зохион байгуулахаар төлөвлөжээ

2021-02-09 647 0

Энэ сарын 11-ээс шилжих Бэлэн байдлын зэргийн хөл хорионы хугацаанд зохион байгуулах “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн системд оруулж, бэлэн болголоо. Ингэснээр нийслэлийн хэмжээнд аль ч бүсэд шаардлагатай тохиолдолд энэхүү дата баазыг ашиглан төлөвлөлтөө хийх боломжийг бүрдүүлж байгаа юм. Уг дата баазыг мөн Эрүүл мэндийн яаманд хүргүүлэх бөгөөд үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой комисс, ЭМЯ-нд Орон зайн дүн шинжилгээний баг ажиллана. 

Түүнчлэн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэв.

Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгөх юм.

Тухайлбал, дээрх тандалт илрүүлгийн шинжилгээ, хүнсний худалдаа, үйлчилгээ, тээвэрлэлт, түгээлт, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар иргэд 24 цагийн аль ч хугацаанд холбогдож, мэдээлэл авч болно гэсэн үг. 

Мөн Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, тэдгээрээс үзүүлж буй төрийн үйлчилгээтэй холбоотой асуултуудад 1800-1200 тусгай дугаарын сувгуудаар дамжуулж иргэдийг мэдээллээр хангаж ажиллана. 

ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газраас нийт 210 цэг дээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г зохион байгуулахаар төлөвлөжээ.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэл Бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбоотойгоор авах арга хэмжээний талаар иргэд мэдээлэл муу байна. Тухайлбал, дэлгүүр хоршоо хаана хаахгүй, эмнэлэг, эмийн сан ажиллана ажиллахгүй гэх мэтчилэн янз бүрийн баталгаагүй мэдээлэл явлаа. Тиймээс албан ёсны мэдээллийг хурдан бас ойлгомжтойгоор иргэдэд өгч байх нь чухал юм” гэв. Мөн Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс хоорондын уялдаа холбоог сайжруулж, багийн зохион байгуулалтад орж ажиллах ёстойг онцолсон юм.  

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

СХД-ийн 3 дугаар хороо спорт цогцолбортой боллоо

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын ко

2025-09-11

А.Амартүвшин: Зөвхөн гар утасны аппаар нүүрс худалдан авдаг болно, хагас коксын нэг шуудай нь 5000₮

НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар н

2025-09-09

Г.Занданшатар: 2027 оноос  НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь буюу 10 хувийг буцаан олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуул

2025-09-02