Хувь заяаны эргэлт

2020-02-09 1106 0

Нэгэн залуу настайвтар эмэгтэй дээр дөхөж очоод их л хүндэтгэлтэйгээр мэндлээд
-Та намайг санаж байна уу гэж асуухад хөгшин “Үгүй” гэж хариуллаа.
Залуу хүү би таны сурагч байсан шүү дээ гэв. Мөнөөх хүн хариуд нь
-Юу хийж байна? Амьдрал чинь тэгээд хэр байна даа?
-Өө сайн, би багш болсон.
-Өө тийм үү, сайн байна. Над шиг үү?
-Тийм ээ, үнэндээ тань шиг болоход та надад итгэл, урам зориг өгсөн болохоор л би багш болсон.
Хөгшин залуу хүүгээс сониучирхан асууна.
-Хэзээ тэгээд багш болохоор шийдэв?
Залуу хүү түүнд яагаад багш болох болсноо өгүүлэв.
Тэр өдөр ангийн маань найзуудын нэг нь үнэхээр гоё цагтай ирсэн. Би түүнийг авахыг маш их хүсч байсан болохоор халааснаас нь хулгайлчихсан. Удалгүй найз маань цагаа хулгайд алдсанаа мэдээд бушуухан багшид очooд гомдолтойгоор хэлсэн. Тэр багш нь та байсан.Тэгээд та ангид орж ирээд
-За энэ сурагчийн маань бугуйн цаг нь өнөөдрийн хичээлийн цаг дээр алга болсон байна. Хэн цагийг нь хулгайлсан, буцаагаад өгөхийг хүсч байна гэж хэлсэн. Би гаргаж өгөхийг хүсээгүй бас маш их эмээж байсан. Дараа нь та хаалга хаасан. Харин бид бүгдээрээ босоод цагийг олтлоо бүгдийнх нь халаасыг нэгжье гэж тохиролцсон.
Гэтэл та биднийг бүгд нүдээ ань. Та нар нүдээ анивал би хайх болно гэж хэлсэн.
Тэгээд бид нүдээ анихад та халааснаас халаас руу нэгжсэн.Миний халаас руу гараа хийхдээ цагийг олж авсан. Та үргэлжлүүлсээр бүгдийнх нь халаасыг шалгаж дуусаад:
-Нүдээ нээцгээ. Ямартай ч бидэнд цаг маань байна гэсэн. Өөр та юу ч хэлээгүй, миний талаар бүр цухуйлгаа ч үгүй. Цагийн хулгайн талаар юу ч яриагүй.Тэр өдөр та миний нэр хүндийг насан туршид минь аварсан.
Хулгай хийсэн нь миний амьдралын хамгийн ичгүүртэй явдал ч хулгайч, муу хүн болж болохгүй гэдгээ би тэр үед маш сайн ойлгосон.Та надад юу ч хэлээгүй, намайг загнаагүй, сэрдээгүй. Ёс суртахуун гэдгийг ойлгуулахын тулд. Би таны алсаас хандсан байдлыг маш сайн ойлгосон.Таны ачаар л би зөв хүмүүжлийг бий болгох ёстой гэж ойлгосон.
-Та энэ явдлыг санаж байна уу, багш аа гэхэд эмэгтэй хариуд нь:
-Би тэр явдлыг сайн санаж байна. Гэхдээ чамайг санахгүй байна. Би хүн болгоны халааснаас цагийг хайсан. Тэр үедээ би ч гэсэн нүдээ аньсан байсан. Хэрвээ алдааг нь засахын тулд доромжлох юм бол Та багш болоогүй байна аа л гэсэн үг гэж аядуу зөөлнөөр хэлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Яруу найрагч М.Амархүү “Болор цом”-ын эзэн боллоо

Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом” яруу найргийн 40 дэх удаагийн наадам Улаанбаат

2022-11-25

“Би чамайг үзэн ядаж байна”, “Би ямар сохор байж вэ”…

Хѳлѳг сүйрэхэд нөхөр нь гэнэт эхнэрээ түлхээд завь руу авиран гарчээ… Багш нь сүйрсэн хөлгийн ту

2021-02-08

М.Эрдэнэбат: Байхгүйн ЗОВЛОН

Эрхэм уншигч танд Монголын зохиолчдын эвлэлийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч М

2020-11-27