Монгол Путинтай болохгүй…

2021-01-25 592 0

Юм гаднаасаа гял цал харагдах нь элбэг. Юу гэхээр Путинг гаднаас нь бид жинхэнэ удирдагч, зангарагтай эр гэж хардаг. Гэвч үнэндээ үүдэн хоймрын зайд эрх чөлөөний тэмцэл Путин гэгч хэн бэ гэдгийг хангалттай харуулж байна. Их гүрнийг дарангуйлан төрийн эрхийг 20 жил атгасан В.Путины савраас Оросын ард түмэн эрх чөлөөгөө тасдан авахаар тэмцэж байна.

 Анхлан 200 гаруй хүний эсэргүүцлээр эхэлсэн уг жагсаал 100 гаруй мянган хүнийг хамарч Оросын өнцөг булан бүрт цар хүрээгээ тэлэн өргөжсөөр. Бүх орос Төрийн тэргүүнийхээ эсрэг нэгдэхэд бэлэн болов. Бидэнд хамгийн ойрын жишээ энэ. Монголчууд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, амьд явах гэхчилэн хүний түгээмэл эрхүүдээ Үндсэн хуулиндаа суулгаж чадсан азтай ард түмэн.

Гэвч эрх чөлөөний эсрэг дарангуйллын гэтэлгээ хумсаа нуусан муур шиг ойртож буйг мартаж болохгүй. Ямх ямхаар биднийг залгих нэг хүний дарангуйлал үндэс сууриа бэлдээд эхэлсэн нь Х.Баттулгын монгол Путин болох санаархал юм. 

Үүний нотолгоо нь нялх биетэй эхийг, мэндлээд ганц хонож буй алгын чинээ үртэй нь дүн өвлөөр нүцгэн шахам эмнэлгийн машинд ачиж, ХӨСҮТ рүү зөөж буй бичлэгээс харж болно. Үүнд эмзэглэсэн Монголын ард түмэн Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх эцэг хүний хувиар, Засгийн газрын тэргүүний хувиар элэг шимширч байгаагаа мэдэгдэн хоёр сайд бус танхимаараа огцор буйгаа олон нийтэд зарласан нь цочир мэдэгдэл болов. 

Нэг хэсэг нь үүнийг Ерөнхийлөгчийн сонгууль угтсан операци гэж улс төржүүлсэн бол дийлэнх нь Монголд шударга ёсны салхи жинхэнэ утгаараа сэвэлзэж ирсэн хэмээн хүлээн авч байна. Үдээс өмнө иргэдийн үзэл бодлын индэр болсон жагсаал үдээс хойш нь Төрийн эргэлт хийх гэсэн улс төрийн болон Ерөнхийлөгчийн “хор” гүйж эхлэв. Аливааг ашиг болгож хардаг наймаачин хүний зан л байх. Үүнтэй эвлэрвэл үндэсэндээ бид ардчиллын эсрэг асар том нүгэл үйлдэнэ гэсэн үг.

Орос, Монголын хооронд хоёр том ялгаа байгаа юм. Монголд өрнөсөн тайван жагсаалд оролцогчдыг цагдаа нар хүч хэрэглэх бус тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь олгож, хувцасаа тайлан эсэргүүцлээ илэрхийлсэн залуу дээр очсон цагдаа “Ах нь чам шиг хүүтэй хүн. Эрүүл мэнд чухал. Хувцасаа өмс” хэмээн эцэг хүний хувиар зөвлөн хувцасыг нь өмсүүлж байхад хойд хөршид жагсагчдыг бороохойгоор нүдэн, гарт нь гав зүүж, хүч хэрэглэн ачиж байгаа юм. 

Одоо 1000 гаруй хүн баривчлагдаад буй мэдээлэл бий. Хэрэв Засгийн тэргүүн У.Хүрэлсүх Хуулийн сайддаа чиглэл өгөөд дараад авах боломжтой ч ард түмнийхээ итгэл үнэмшилд хүндэтгэлтэй хандсан нь түүнийг хэн бэ гэдгийг харуулж өгсөн хамгийн том бодит жишээ юм. Орост өрнөж буй процесс Монголд давтагдахаас тэр урьдчилан сэргийллээ. Улсын онцгой комиссын дарга, Эрүүл мэндийн сайдаа явуулаад өөрөө үлдэж болох ч тосон ирэх жилүүдэд улс төрийн хариуцлага, ухамсар, ёс зүй байх ёстой гэдгийг өөрөөрөө үлгэрлэж чадсан нь шинэ эргэлтийн эхлэл болж чадав.

 Сав л хийвэл цаазын ялыг сэргээнэ, боломж л гарвал Төрийн эрхийг гартаа бүрэн төвлөрүүлэх хүсэл сонирхолтой одоогийн Төрийн тэргүүнд эрх чөлөөгөө, ардчиллын үнэт зүйлсээ тушааж хэрхэвч болохгүй.

Хамгийн наад захын жишээ Ардчилсан намыг халаасандаа оруулахаар зүтгэж буй Х.Баттулгын хэт улайрлаас харж болно. Монгол нь монголоороо, Орос нь оросоороо, Путин нь Путинээрээ үлдэж, Монголын ард түмэн дарангуйллыг сөрсөөр байх болно. Тиймээс туурга тусгаар Монгол Улс Путинтай болж хэрхэвч болохгүй. Бид долоодугаар сарын 1-ийг мартаагүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЗГ: Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна

Засгийн газраас жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээ

2024-11-28

Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаярыг ерөнхий консулаар томилжээ

Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаярыг өнгөрсөн аравдугаар сард ерөнхий консулаар томилжээ. Тод

2024-11-27

Парламентын 34 жилийн түүхэнд УИХ-ын гишүүдийг тэмбүүтэй гэж гүтгэсэн тохиолдол байдаггүй юм байна

Өнгөрсөн баасан гарагаас эхлэн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарын тухай “TPHA+ буюу тэмбүү өв

2024-11-25