А.Ганчимэг: Миний гэрээсээ огт гараагүй, машин унаагүйг хотоор дүүрэн камер гэрчлэх байх

2021-01-08 686 0

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас  “Төрийн байгууллагад олгосон QR кодоо бусдад ашиглуулсан ажилтанд хариуцлага тооцно” хэмээн мэдээлсэн. Тодруулбал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй энэ цагт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар салбарын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд Шуурхай штаб байгуулан ажиллаж буй. Үүний дагуу агентлаг дээрээ ажиллах нэн шаардлагатай албан хаагчдынхаа автомашинд QR код олгосон.

Харин А.Батмандах нь нь өөр дээрээ авсан QR кодоо бусдад буюу өөрийн төрсөн эгч жүжигчин А.Ганчимэгт ашиглуулсан зөрчил гаргасан. Иймд байгууллагын зүгээс тус ажилтанд хариуцлага тооцох болно” гэж албан ёсоор мэдэгдлээ.

А.Батмандах нь тус газрын Захиргаа удирдлагын газрын мэргэжилтнээр ажилладаг бөгөөд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй энэ үед гамшгийн асуудлыг хариуцан ажиллаж байгаа аж. 

Харин хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур гэгдээд буй жүжигчин А.Ганчимэг энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Qr кодоор хөдөлгөөнд оролцсон гэсэн мэдээлэл яваад байна. Уг нь хөл хориог дахин чангатгаж хатуу дэглэм тогтоосон өдрөөс хойш нэг ч удаа гэрээсээ гарч, машинтай замын хөдөлгөөнд оролцож хаа нэг тийшээ яваагүй хүн байна аа.

Төрийн байгууллагын код авсан гэж байгаа нь манай аавын машин миний нэр дээр байдаг юм. Аав ээждээ аваад нэрийг нь шилжүүлээгүй байсан. Тэр машиныг манай төрсөн дүү /Харилцаа холбоо мэдээллийн технологийн газарт ажилладаг/ өөрийнхөө ажилд унадаг юм.

/ажлын газрынх нь үнэмлэхийн зургийг орууллаа/ Түүнээс биш код аваад гадуур яваад байсан юм байхгүй ээ. Иргэний хувьд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж байгаа. Яг тодорхой бус мэдээлэл дээр юу юугүй л шуугиад, итгэдэгээ болиод жоохон шүүлтүүртэй хандвал зүгээр юмуу л гэж бодож байна даа. Гэрээсээ огт гараагүй, машин тэрэг унаагүйг хот дүүрэн байгаа камер гэрчлэх байх өө. хөгжилтэй ч юм шиг хөгтэй ч юм шиг юм боллоо энэ цаг үед бухимдуулсан бол уучлаарай” хэмээжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Энхжаргалан: Наадмаас өмнө бөхчүүдээр зүлгийг тестлүүлнэ, хиймэл бороо оруулж туршиж үзнэ

Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд болон бөхчүүдийн төлөөлөл “Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК”

2025-03-24

Ирэх сарын эхний долоо хоногт бүх музей үнэ төлбөргүй үйлчилнэ

Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, утга зохиол, урлагийн бүтээлээр хүүхэд,

2025-02-25

Төрийн соёрхолт Н.Наранбаатар энэ жилийн наадмын нээлт, хаалтын арга хэмжээг дэглэнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол

2025-02-19