Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийг нэг удаа сонгох Үндсэн хуулийн заалт одоогийн Ерөнхийлөгчид мөн адил үйлчилнэ

2021-01-08 707 0

АН-ын дотоодод Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн асуудал маргаантай сэдэв хэвээр байна. Тус намаас хамгийн түрүүнд Ц.Оюунгэрэл нэр дэвшихээ мэдэгдсэн. Мөн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг өөрийн өрсөлдөгч хэмээн нэрлэсэн.

Товчоор хэлбэл Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших хүсэлтэй хэвээр байна. Энэ нь ч намын зарим лидерүүдийн сэтгэлийг түгшээж эхэлжээ. Учир нь өмнөх парламентаар баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг нэг удаа 6 жилийн хугацаатай сонгохоор болсон билээ.

Хэрвээ Х.Баттулга 2 дахиа нэр дэвшвэл Үндсэн хуулийн зөрчил болно гэсэн үг. Энэ тухай Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.

Тэрээр “2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол үзэл санаа бол зургаан жилээс илүүгүйгээр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг НЭГ ХҮН НЭГ УДАА хэрэгжүүлэх тухай. Зөвхөн НЭГ УДАА, 50-аас дээш настай, Монгол Улсын иргэн гэдэг зарчим. Энэ зарчим хэн нэгэн одоо Ерөнхийлөгч байгаа эсэхээс үл шалтгаалаад ялгамжгүй үйлчлэхээс өөр арга байхгүй. Хэн нэгэн одоо хашиж байгаа албан тушаалаараа давуу эрх эдлэх ойлголт байж болохгүй.

Сонгууль гэдэг иргэдийн сонголтын өмнө очиж байгаа Монгол Улсын иргэн бүр адил тэгш эрхтэй байх тухай яриа. Зөвхөн нэг удаа гэдгийг хэн нэгэнд зориулаад үйлчлэхгүй гэвэл өөр бас нэгэнд нь зориулаад 50 насыг 45 насаар тооцож болох уу? Ийм зөрчилдөөн Үндсэн хуульд үүсгэж болохгүй.

Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд маш тодорхой заагдсан ЗӨВХӨН НЭГ УДАА, зургаан жилээр, 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн гэдэг шаардлага Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших иргэн бүрт адил тавигдаж, сонгуульд оролцохоор хүсэлтээ гаргасан хүмүүст яг ижил үйлчилнэ.

Хуулийг буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг зарчим Эрүүгийн хуульд хэрэглэгддэг зарчим. Ерөнхийлөгч болно гэдэг хэн нэгнийг шийтгэж, яллаж байгаа зүйл биш. Энэ бол сонгох сонгогдох эрхийн асуудал. Хууль буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулах тухай зарчим энэ харилцаанд огт яригдахгүй. Сонгуульд нэр дэвшиж байгаа иргэдийн нэгэнд нь зориулагдаад нөгөөд нь зориулагддаггүй зарчим гэж хуульд байх ёсгүй!” гэсэн байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хотын даргын “Автозам ашигласны татварыг 5 дахин нэмэгдүүлэх” саналыг НИТХ хэвээр баталлаа

Нийслэлийн ИТХ өнөөдөр /2024.12.04/ хаалттай хуралдаж, 2025 оны төсвийн төслийг баталжээ. Хуралдаана

2024-12-04

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2024.12.03/ нэгдсэн хуралдаан Төсвийн тухай хуульд нэмэлт оруула

2024-12-03

ЗГ: Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна

Засгийн газраас жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээ

2024-11-28