Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар боловсролын салбарын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэнд хандан хэдэн үг хэлэв.
Тэрээр “Оюутны зээлийн асуудлаар маш олон гишүүн санал хэлж байна. Хэцүү цаг үед бүх оюутанд зээлийг тэгш байдлаар олгооч, ялгаварлал явагдаад байна гэсэн асуудал их яригдаж байгаа. Цар тахлын үед ингэж хүмүүсийг бухимдуулмааргүй байна. Боловсролын тухай хуулийг өргөн барихаас өмнө боловсруулах шатны сайтад тавьж салбар бүрийн хүмүүсээс санал аваач гэхээр БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн ойлгохгүй юм.
Засгийн газрын хуралдаанд өргөн бариад хуулийн төслөө байршуулна гэж байна. Харин ч өргөн барихаасаа өмнө хүмүүсийн саналыг авах ёстой. Засгийн газарт оруулчихвал өргөн баригдана. Тэгвэл чуулган дээр засагдах хэрэг гарна. Үүнээс өмнө том хуульдаа нухацтай хандаач.
Яагаад ард түмнээс нуугаад байдаг юм бэ? Энэ мэт зүйл дээр хариуцлагатай хандмаар юм. Цахим сургалтын үйл ажиллагааг ч гэсэн сайн байна гэж өөрсдийгөө хуураад байж болохгүй. Урагшаа харж ажиллахгүй бол боловсролын сайд дороо дэвхцээд байж болохгүй” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 cэтгэгдэлтэй
Амьдралгүй юм яриад сууж байхаар хөрсөн дээрээ бууж судалгаатай юм хийгээч. Малчны хотонд , хөдөө сумын захын айлд ороод хүүхдүүдтэй ярилцаад тeлe хичээлийн үр дүнг үз. Эрүүл сэтгэ сайд гуай.
Занданшатарыг
Занданшатарыг сайд болгоё, хууль битгий хэл юм бодох биз
УИХ_ын дарга өөрөө болиосой. Яамны сайд асуулт бүрт тоо баримттай сайн хариулж байхад зориуд тэр бүгдийг үгүйсгэж олон нийтийн хэрэгслээр яамны сайдаа элдвээр хэлж доромжилдог хэн юм. Алх барьж цохихоос өөр боловсролын салбараа хэр мэддэг юм. Бодвол хэдэн оюутан Туваан гишүүнтэй уулзаж тэрийгээ бичиг болгоод Занданшатарт өгсөн гэсэн. Тэгээд л тэр уураа сайддаа гаргаж байгаа юмуу хаашаа юм. Боловсролын яамны өчнөөн ажилтан, эрдэмтэн мэргэдийн хийсэн өчнөөн судалгаа, боловсролын байгууллагын бүх шатаар хуулийн төслийг хэлэлцүүлж санал авсан, цахимаар хэлэлцүүлэг зөндөө хийсэн зэрэг огт ач холбогдолгүй, зүгээр л хуулиа өргөн барих гээд чичирч байгаа хүний үйлдэл үү. Арай хэтэрч байна. ЕС энэ хүндээ арга хэмжээгээ авч хурлыг яаж удирдах талаар зааж өгмөөр юм. Тийм л сайн юм бол өөрөө сайд хийгээд боловсролыг удирдаад сайдад наад алхах өгөөд суулга. Хүн шиг олигтой хууль битгий хэл албан бичиг үйлдэж чадах бол уу, чадахгүй дээ.
Хамгаалахад учир бий
ах дүү хамаатан садан найз нөхөд нь хамгаалж бичдэг
Суурь хүмүүжил, ухамсар Мэдлэг боловсрол, зөв төрх гм төрийн сайдад зохих шаардлагуудыг нь өндөрсгөх хэрэгтэй. Сайд нарын зөвлөлийн 11 сайдыг унш.судал
Хангалттай санал авсан шүү харин
Их хурлын дарга их хурлын гишүүд өөрсдөө яг бодитой юу хийгээд байгаа юм бэ. Харагдахгүй л байна. Энэ хэцүү цаг үед хэдэн сайд нь л бүх ачааг нуруундаа үүрч байгаа харагдах юм. Олон нийт нь хүн шүүмжлэхээс өөр юм мэдэхгүй . Одоо бүр их хурлын дарга нь сайдаа тв -ээр элдвээр хэлээд арай бишээ . Занданшатар болих хэрэгтэй
Сайд үнэхээр чадваргүй байна. Маш хэрэггүй зүйл нуршиж ярих юм. Асуултанд тувт бүдэрч бна.