“Алтан агшин”-ы айрагт багтсан “Шүүрэхийн өмнө”-ийг Төв аймагт авчээ

2020-02-06 2333 1

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос зарласан оны шилдэг гэрэл зургийг шалгаруулах “Алтан агшин” уралдааны гутгаар байрын шагналыг Монгол хүн хүртэв. 125 орны уран бүтээлч 1794 бүтээлээ өрсөлдүүлснээс Монголын cпортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганбатын “Шүүрэхийн өмнө” нэртэй гэрэл зураг шалгарч хүрэл медаль хүртсэн юм. “Алтан агшин” төрөлд нэгдүгээр байрыг “Франс-Пресс” агентлагийн гэрэл зурагчин Хуан Арболедагийн “Хязгаарыг чи тогтоо”, хоёрдугаар байрт боскын спортын торгон агшныг харуулсан, “Синьхуа” агентлагийн гэрэл зурагчин Жуан Угийн бүтээл шалгарсан байна.

Уран бүтээлч Ч.Ганбат “Шүүрэхийн өмнө” бүтээлдээ нүүдэлчин монголчуудын уламжлалт уурга шүүрэх зан үйлийг харуулжээ. Уг зургаа Төв аймгийн нутагт авсан аж. Тэрбээр дөрвөн олимп болон Азийн хэд хэдэн наадмыг сурвалжилж, спортын торгон агшнуудыг гэрэл зурагтаа буулгаж байсан юм. Тэдгээр бүтээлээрээ “Улаанбаатар-370”, “Тал хээрээс тундр хүртэл”, “Үл мартагдах агшин “Лондон-2012”, “Сочи-2014”, “Инчоны Азийн наадмын 10 агшин” зэрэг үзэсгэлэн гаргажээ. Мөн “Монгол бөх гиннест”, “Усны тунгалаг уулсын өндрөөс улсын цолтон төрөн гарлаа” зэрэг гэрэл зургийн цомог хэвлүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03