Ж.Мөнхбат Ерөнхий сайдад хандсан “манж” үгээрээ юу хэлэх гэв?

2020-12-26 1036 0

УИХ-ын чуулганаар эрчим хүчний салбарын асуудлаар цаг үеийн мэдээллийг гишүүд сонсов. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Ерөнхий сайд маань удвал жиндэхээр өрөөнд сууж байна лээ. Эрчим хүчээ хэмнэхийн тулд эх оронч сэтгэлээр нэмэлт халаагуураа салгасан байна. Энэ мэтчилэн бүгдээрээ хэмнэлт хийх хэрэгтэй” гэсэн нь олон хүний дургүйг хүргэв.

Ж.Мөнхбат гишүүний чуулганы индэр дээрээс “аядуу зөөлнөөр” хэлсэн энэ үгийг “манжлал” гэж ойлгох уу эсвэл цахилгаан, дулаан түгээхийнхний ажлын норматив, албан ёсны хэмжүүр гэж айж болгоомжлох уу.  

Ж.Мөнхбат эрчим хүчний хэмнэлтийн талаар “Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа шийдвэрийг хувь хүнийхээ хувьд зөв зүйтэй алхам гэж бодож байгаа. Эрчим хүч хэрэглэдэг Монголын ард түмэн энэ шийдвэрийг талархалтай хүлээж авсан. Эх оронч сэтгэлгээгээр эрчим хүчээ гамная гэдэг уриалга сошиалд түгэж байна. УИХ-ын гишүүд бид үүнийг дэмжиж, манлайлал үзүүлэх ёстой. 

Хэд хоногийн өмнө Ерөнхий сайдад ажил танилцуулахаар албан өрөөнд нь ортол “Эх оронч сэтгэлгээгээр эрчим хүчээ гамнана аа” гэчихсэн арын өрөөнийхөө нэмэлт халаагуурыг салгасан байсан. Өрөө нь нэлээн хүйтэн. Жаахан суухад жиндэх маягтай өрөөнд Ерөнхий сайд маань ажиллаж байна билээ. Гэх мэтчилэн бид бүгд эрчим хүчээ гамнах шаардлагатай байна” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31

Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ

Монголчууд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш ноогдол ашиг авах асуудлыг 17 ж

2026-07-24