УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх төсөл санаачилжээ

2020-12-16 759 0

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилжээ.

Энэ талаар Б.Пүрэвдорж гишүүн өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрээр “Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар өндөр насны тэтгэврийн хэмжээг сүүлийн долоон жилийн дундаж цалингаар тогтоож байгаа. Үүнийг буцааж таван жил болгон бууруулахаар төсөл санаачиллаа. Энэ нь тэтгэврээ арай илүү өндөр авах боломжийг бүрдүүлж байгаа юм. 

Бидний гаргасан тооцооллоор шинээр тогтоолгох тэтгэврийн хэмжээ доод тал нь 100 мянган төгрөгөөр нэмэгдэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа.

Эрх баригч нам шударгаар нийгмийн даатгалаа төлж байгаа иргэд өөрийн хуримтлуулсан мөнгөө эргүүлж авах боломжийг бүрдүүлэх байхаа гэж бодож байна” гэлээ.

Тэрээр өмнө нь Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалаа нөхөн төлөх хугацааг нэг жилээр сунгах хуулийн төслөө өргөн бариад буй. Түүнчлэн энэ мэт иргэдийн аж амьдралд бодит хэмнэлт гарахуйц 10 хуулийн төсөл санаачилж, өргөн барина гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ИНБ-ууд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэхгүйгээр буцаахыг уриаллаа

"Глоб интернэшнл төв", "Цогц хөгжлийн үндэсний төв" зэрэг иргэний нийгмийн байгууллагууд УИХ-ын гишү

2026-04-10

Ц.Идэрбат: Хүлэмжийн аж ахуй хувиараа эрхлэх хүмүүст 2.1 тэрбум төгрөгийн хүүгүй, урт хугацаатай зээл олгоно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газ

2026-04-08

Н.Учралын Засгийн газар анхны хуралдаанаа хийж байна

Шинээр байгуулагдсан Н.Учралын Засгийн газар өнгөрсөн бямба гарагаас бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд

2026-04-06