Монгол, Солонгосын төрөх эмнэлгийн ЯЛГАА, бодит төрх

2020-12-07 2031 0

Grace Choi хаягтай нэгэн бүсгүй одоогоос яг хоёр жилийн өмнө Солонгос улсад хэрхэн амаржсан тухайгаа өөрийн нүүр номдоо оруулжээ. Тэрээр “… Хүмүүс чи наанаа гоё төрөх байхаа л гээд байсан, гоё л төрлөө. Нэг тийм хатан хаан шиг байж байгаад л төрчихсөн. Сонирхолтой байж магад, зураг болгоны доор тайлбар хийв. Хаана ч эх үрсийг дээдэлж хүндэлж хайрладаг байгаасай” гэж бичжээ. Бид ч эх үрсийг хайрлан дээдэлж, иргэндээ чиглэсэн ийм үйлчилгээ бий болоосой гэсэндээ түүний зургийг бичвэрийн хамт оруулж байна.

Тэрээр мөн Солонгост төлбөргүй эмнэлэг гэж байхгүй. Бүх эмнэлэг төлбөртэй. Жирэмсэн болоод хяналтанд ороод дэвтрээ бариад банк орохоор нэр дээр чинь 500 к вонтой данс карт нээгээд өгнө. Тэр картыг төрөх хүртлээ хяналтад очиж эход харуулах, шинжилгээ зэрэгт хамрагдахдаа зуруулаад мөнгө үлдвэл төрөх төлбөртөө ч нэмэрлэх боломжтой. Өөр зүйлд ашиглагддаггүй карт юм. Өрх дээрээ очихоор хэрэгтэй витаминууд болон ойр зуур гарын авлагууд, төрсний дараа хэдэн ширхэг ч болов памперс сүү өлгий алчуур гэх мэт бэлэгнүүд ирнэ.

Хот дүүрэг болгон өөр өөр системтэй учир заримд гоё гоё бэлэгнүүд их ирдэг бол заримд нь сүртэй юм ирдэггүй шүү. Ихэнхдээ хөдөө орон нутгаар хангамж сайтай байдаг нь хүн амын бодлогын нэг хэлбэр юм. Дээрх хөнгөлөлтүүд мөн хууль ёсны оршин суух визтэй гадаад иргэдэд ч үйлчилнэ. Харин өөрсдийн орны иргэддээ Солонгос улс үүн дээр нэмээд хүүхэдтэй болсны баярын бэлэг болгож хот дүүрэг болгон өөр өөр тогтсон хэмжээтэй мөнгийг ээжийн данс руу хийж өгдөг.

Энэ нь анхны хүүхэд тэд, 2 дахь тэд, 3 дахь тэд гээд хүүхдийн тоо нэмэгдэх тусам мөнгөний тоо нэмэгдэнэ. За анхны хүүхдийнхээ мөнгөөр бол төрөх эмнэлгийн зардлаа төлөөд л таардаг шахуу даа. 2, 3 дахиас бол эмнэлгийн төлбөрөө төлөөд ахиад шинэ хүндээ хэрэгтэй юмыг нь авах ч юм уу хадгаламжинд нь хийчих хэмжээний юм үлдэнэ ээ.

Тэгэхээр Солонгосын төрөх эмнэлэг бүгд төлбөртэй боловч Солонгос иргэд нь улсдаа иргэн нэмлээ гэж баярын мөнгө авна. Түүнийгээ аваад эмнэлгийн төлбөрөө төлчихдөг л гэсэн үг” хэмээн бичжээ.

Ингээд түүний оруулсан зураг тайлбарыг оруулъя.

Нөгөө юм л бол зүгээр үү зүгээр үү гээд байж ядаад байсан нөхөр өглөөний 8 цагт миний цүнхийг барьцан өөрөө төрөх гэж байгаам шиг л том том алхаад явж байна
9:00 цагт дуслаа (хугацаа болчоод өвдөхгүй байсан учраас сэдээлт хийлгэсэн) залгуулаад өвдөхөө хүлээгээд их жаргалтай хэвтэж байгаан. Уг нь ийм цоглог эхэлсэн ёоом доор 2 сувилагч нь хөл бариастай бүр бикини вакс хүртэл хийж өгдөг гэсэн би гэхдээ шаардлагагүй байсан болохоор хийлгээгүй хаха аан тийн өмнөх дээрээ ч энэ удаа ч нөхрийгөө ЖАРГАЛ ЗОВЛОНГОО ХАМТДАА ХУВААЛЦАНА гэж ам тангарагаа өгөө биздээ хамт өвдеөө гэсээр байгаад л хажуудаа байлгалаа энэ удаа бол бүр туршлагажчихсан байна билээ Жич: Гадаадад хүүхнүүд хүүхэдтэйгээ анхны уулзалт хийхдээ нүүр амаа будаад үс гэзгээ янзлаад л чухам хөөрхөн дээрээ тавьж байгаад төрдгийг зөндөө харж сонсож байсан болохоор хийж үзмээр санагдаад өглөө эрт босоод нүүр үс гэзгээ янзалсан. Цаанаасаа доглол хүлээлт үүсээд байсан кк. Үр минь намайг ямар хөөрхөн ээж вэ гээд харах уу? Зүгээр хүний сэтгэл юм даа ккк
10-аас өвдөлт эхлээд 4см нээлт өгөөд энэ өрөөнд (төрөх өрөө) орж ирсэн. Эмч удаан өвдөхгүээ 2уулаа гялс өвдөөд гялс төрнөө тамир тэнхээгээ алдахгүй шүү гээл доогуур массажилсаар байгаад 12гэхэд +4см нээгдчихсэн. Өвдөлт нь аймшигтай байсан ч хугацаа нь хурдан санагдсан болохоор тэсээд л байлаа өвдөж ядаж байхад хажуунаас 2 сувилагч нь та чаднаа тэсээрэй хүчтэй байгаарай ямар мундаг юм бэ нтр гээд байхаар инээд ч хүрэх шиг уур ч хүрэх шиг сонин л байдын байна лээ өмнө нь ямар тэгж нялуурч төрж үзсэн биш гэхдээ надад нээх гоё тухтай л санагдаад байсан хичнээн аймар өвдсөн ч гэсэн нэг тийм халуун дулаан уур амьсгал мэдэрсээн…
Хардаа! Би 8см нээлт өгчихсөн өвдөөд мяарч байхад энэ хүн ингээл нээх жаргалтай инээмсэглээл байж байсанюу бодож суусан бол??? Сувилагч зураг дараад дараа нь харсан чинь би өвдсөндөө аягүү муухай царай гаргасан байна лээ тэгээд стикер наасан шүү та нарыг айлгахгүй гэсэндээ л сорри энд нээрээ нөхрөө оруулж болохоос гадна нөхөр нь хүйг нь хайчилдаг бараг уламжлал шахуу болчихсон юм билээ. 
3 цаг ёолсы эцэст нүдэндээ нулимас мэлтэлзүүлсээр нэг юм бид 3 уулзсан Аав нь өөрийн гараар хүйг нь хайчилсан. Тэр гэхийн аргагүй ухаан балартаж шоконд орсон нэг тийм хачин гоё мэдрэмж байсаншүү Манай хүн хэлэхдээ : охиныхоо хүйг нь хайчлах үед аааан энэ зүйлээр миний охин хоол тэжээлээ авч энүүгээр дамжуулж л амьдарч байсан байхнээ энийг одоо хайчилхаар цус гарах болуу өвдөх болуу нтр гээд бүүр зөндөөөө юм бодсон гэсэн яг хайчлангуут жоохон цус гарсан чинь хамаг биеэр нь цахилгаан гүйгээд манараад донин болсон л гэсэн их л сонин санагдсан юм шиг байгаамаа 
Энэд нэг ээж нэг л өрөө ашигладаг юм билээ. Гэр бүлээрээ байж болно. Их тухтай. Хүүхдийг нь өдөр хамт байлгаад орой болонгуут ээжийг нь ядраахгүй гээд тусгай өрөөлүү авч яваад шөнө нь угжаад хуурайлаад өглөө усанд оруулаад шаардлагатай бүх шинжилгээнд нь хамруулаад аваад ирдэг. Төрсний дараа нярайд маш олон төрлийн нарийн шинжилгээнүүдийг хийдэг юм билээ тэр нь ч зөв их таалагдсан ээжийнх нь хөхөнд бас массаж хийж өгнө сүүний гарц нээдэг гэж би ойлгосон 00 эдр нь арай л тансаг доороосоо халж малдаг тэгснээ суух болгонд угааж хатааж нтр (оёдолтой хүмүүсийг бүр сувилагч нь угааж өгдийн байна лээ) анхны хүүхдээ Монголд төрүүлсэн болохоор тэр юм уу жоохон соёлын шоконд орсоон орсон Гэх мэт асаргаа сувилгаа нь бол ярих юмгүй байсан. Монголын маань эрүүл мэндийн салбар хурдхан хөгжиж эх нялхасуудаа баярлуулаасай л гэж бодож байсан юм шүү энэ бүүр Солонгосын захын нэг хөдөөний эмнэлэг манайх хөдөө амьдардымөө 
Төрсний дараа миогтой шөлийг идэх шиг л болж байна. Бүтэн нэг сар иднээ Сонирхуулахад миог буюу далайн замаг нь далайн гүнд ургадаг ургамал учраас хүний биед хамгийн их хэрэгтэй амин дэмүүдийг өөртөө агуулдаг гэдэг юм билээ. Жирэмсэн эхчүүдэд хамгийн сайн гэлцдэг. Учир нь миог кальцаар маш баялаг бөгөөд ургийн ясжилт болон уураг тархины хөгжилд ихээхэн нөлөөтэй гээд эмч нар их зөвлөж байсаан. Манайхан сав агшаадаг гэж буруу ойлгоод байдаг. Ерөнхийдөө манайхны төрөөд иддэг тэнхрүүлэх шөл л гэсэн үг. Магадгүй төрсний дараа л их иддэг болохоор эсвэл Монголчууд сайн мэдэхгүй буруу ойлгочихсон байх! Солонгост хориглодог хоол хүнс гэж байдаггүй. Манайхны сэжиглээд байдаг мөөгийг ч маш их амин дэмтэй гээд төрөл бүрээр нь иддэг шүү. Түүхий шүүрхийгээс бусдыг нь хорьдоггүй. Гол нь өөрт болон урагт хэрэгтэй шим тэжээлтэй хүнсээ зөв олж хэрэглэх! 
Эмнэлгээс бас ийм хөөрхөн бэлэг өгч байна лээ 
Гэртээ ирсэн. Энэ хүн бол улсаас өгдөг асрагч. Төрсний дараа гам барихад тусалдаг өглөө яг 8:00д орой 17:00 д буух хүртлээ гэрийн бүх ажлыг (хоол хийх хувцас угаах гэр цэвэрлэх нярайг асарч сувилах ээжид массаж хийх томыг маань цэцэрлэгт зөөх гэх мэт) хийх үүрэгтэй. Улсаас цалингийнх нь 80 хувийг төлөөд бид өөрсдөө 20 хувийг төлөх юм билээ. Надад энэ үйлчилгээ Монголд бас хэрэгжвэл их зүгээр санагдсан. Хадам болон өөрийн ээжгүй ч юмуу харж туслах хүнгүй олон ээжүүд төрөөд гэртээ гараад гам барьж чаддаггүй. Ялангуяа 2оос дээш хүүхэдтэй бол үнэхээр хэцүү. Гам сайн хийгээгүйгээс хожим хор уршиг нь заавал гардаг!!! Тиймээс ийм нэг асрагч улс орноос нь гаргаж өгөөд байвал ямар сайхан бэ Энэ гэхдээ зүгээр ч нэг хамаагүй хүн биш жолооны үнэмлэх тогоочийн үнэмлэх ийм тийм нарийн шинжилгээнд хамрагдсан цоо эрүүл гэсэн эмнэлгийн тодорхойлолттой мэргэшсэн хүмүүс байдаг юм билээ. Бид бүгд л Монголд төрөх эмнэлэгийн талаар мэднэ. Гэвч үг хэлдэг хүн маш цөөхөн. Ихэнх нь тийм л байж байх ёстой мэт авч үздэг. Гэтэл бидний мэдэхгүй маш олон зүйл гадны орнуудад хэрэгждэг юм байна. Үүнийг хөөрхий хэдэн Монгол ээжүүд минь мэдэхгүй байгаа байдалтайгаа эвлэрч явсаар л… Дээр суудаг баян эрх дархтай идэж уудаг нөхдүүд улсын эмнэлэгт ямар тоож амаржих биш тоож үзүүлэх ч биш гэр бүлээрээ тансаг газруудаар яваад биднийгээ ямаршуухан төрж яаж байгааг мэддэгүй байх тийм үү? 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18