Л.Энхболдын хэрэг хэрхэн шийдэгдэх вэ?

2020-12-07 581 0

Өнгөрсөн парламентаас УИХ-ын 49 гишүүн ЖДҮХС-аас зээл авсан нь илэрч, дуулиан шуугиан болж байсан цаг саяхан. Жижиг дунд үйлдвэрлэгчдэд очих ёстой боломжийг хумсалсан тэд өнөөдөр ял шийтгэл авалгүй, хэдхэн хүнээр туг тахих төдийхөн өнгөрсөн.

Дөч гаруй гишүүн тэрбум, тэрбумаар нь төрийн санг хоосолсон атлаа төрийн шоронд ердөө гуравхан гишүүн нь заларсан. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад  2.6 жилийн ял оноосон ч төд удалгүй 40-хөн сая төгрөгөөр торгоод наранд гаргасан.

Харин Г.Солтан болон Д.Дамба-Очир нар ялаа эдэлж байгаа бол ЖДҮХС-аас хамгийн олон удаа дараа идэж уусан, хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл авсан УИХ-ын гишүүн Л.Энхболд өнөөдрийг хүртэл ямар нэгэн ял шийтгэлгүй яваа нь хачирхалтай. Уг нь тухайн үед Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан ЖДҮХС-аас албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад өр төлбөрөө барагдуулсан болохыг  чуулганы танхимд зарлаж, Л.Энхболдыг УИХ-ын гишүүнээс чөлөөлж өгөхийг хүсч байсан билээ.  Гэтэл МАН-ын хэт олонхи гишүүний тоогоороо бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн олонхиороо авч үлдэж байсан.

Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат төрийн томоохон албан тушаалтнуудтай холбогдсон гэмт хэргийн талаар  сэтгүүлчдэд мэдээлсэн. Тэрээр энэ үеэрээ “УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй, прокурорын хяналтад ирээгүй байна. Ер нь УИХ-ын гишүүдийг дуудан ирүүлэх зэрэг хянан шалгах ажиллагаанд хүндрэл учирч байгаа. 

Мөрдөх байгууллага болон прокуророос дуудсан хугацаанд ирэхгүй байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах явдал гарч байгаа. Тиймээс хуульд заасан шат дараалсан арга хэмжээг авах болно. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас гаргаагүй байна” гэсэн тайлбарыг өгч байлаа. Гэтэл аравдугаар сард хийсэн мэдээллийнхээ үеэр УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа нарт ял оноосон болохоо дуулгасан ч хамгийн их хэл ам дагуулсан Л.Энхболдод ял төлөвлөх байтугай хэрэг нь ямар шатанд явааг огт дурьдаагүй юм. 

Тэгэхээр Лувсангийн Энхболдоос хуулийнхан хүртэл жижгэрч, хэргийг нь сэгсэрч эхэлсэн юм биш байгаа даа. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй гэсэн тайлбараар хэдий хүртэл ард түмний амыг таглах вэ, эрхэм хуульчид аа?

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар ахмадын тэт

2025-07-03

Ерөнхий сайд Г.Занданшатарын танхим бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, Засгийн газры

2025-06-18

Я.Содбаатар: Сайд нарын 40 хувийг шинэчилнэ, заримыг нь улираан ажиллуулна,

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимаа бүрдүүлэх хүрээнд  б

2025-06-17