Заамар суманд 4 иргэн техникийн спиртэд хордож нас баржээ

2020-12-06 902 0

Хөл хорионы үед архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглосны улмаас иргэдийн дунд хүнсний бус спирт хэрэглэх, эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байна. Хамгийн сүүлд буюу өчигдөр Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд ажилладаг долоон хүн техникийн спирт хэрэглэж, дөрөв нь нас барсан талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээллээ.

Тэрбээр “Өчигдөр орой Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд золгүй тохиолдол гарсан байна. “Архи уусан” гэх долоон хүний нэг нь газар дээрээ, гурван хүн сумын Хайлааст багийн эмнэлэгт хүргэгдээд нас барсан. Гурван хүн нь одоо Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа. Нэг хүнийх нь биеийн байдал тааруу байна” гэв.

Эдгээр хүмүүс “архи уусан” гэж мэдүүлж байгаа ч техникийн спирт хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон байна.

Техникийн спирт нь хүний биед маш хортой, архи болон этилийн спиртээс өнгө, үнэрийн хувьд ялгарахгүй ч 100 грамм техникийн спирт уухад л хүнийг үхэлд хүргэх аюултай аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна

Өнөөдөр "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр" тохиож байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын

2026-04-30

“Эрдэнэс Тавантолгой” 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмши

2026-04-30

Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу Сүхбаатарын талбайг чөлөөлөхөөр боллоо

Ерөнхий сайд Н.Учралын албан даалгаврын дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгаж эхэлжээ.

2026-04-28