С.Баярт оноосон 5 жилийн хорих ялыг 2.6 жил болгон буурууллаа

2020-12-05 896 0

Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал боллоо. 2020 оны долоодугаар сарын 23-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх С.Баярт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, нийт таван жил, Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноосон.

Тэгвэл 12 дугаар сарын 1-ний өдөр болсон С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурлаар С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэрэгтэй нэгтгэн хэлэлцүүлж, шийдэх шүүгчийн тогтоол гарсан. Гэвч 12 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хурлаар хэргийг дахин тусгаарласан билээ.

Уг хоёр хэргийг нэг шүүх бүрэлдэхүүн шүүсэн бөгөөд С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал дууссаны дараа албан ёсны шийдвэрийг танилцуулсан. Чингэлтэй дүүргийн Анхан шатны шүүхээс С.Баярт таван жилийн хорих ял оноосон байсныг Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс 2 жил зургаан сар болгон бууруулжээ. Мөн Ч.Даваанямд оноосон хоёр жилийн хорих ялыг нэг болгон бууруулсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15