Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

2020-12-02 1273 0

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч АН-ын бүлгийн хүсэлтээр уг асуудлыг хойшлууллаа. 

УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат:

-“Энэ асуудал дээр АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах саналтай байна. Бид Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг нэлээд нягталж ярих ёстой. Мөн тодорхой байгууллагуудаас санал авах, өмнөх сонгуулиудтай холбоотой алдаа дутагдлыг нягталж үзэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна” гэснээр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Ардчилсан намын бүлгийн хүсэлтийг хүлээн авч тав хоногийн завсарлага өгөв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31

Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ

Монголчууд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш ноогдол ашиг авах асуудлыг 17 ж

2026-07-24