Я.Содбаатар: Самарт яваад “гацсан” 600 иргэн өнөө орой вагоноор ирнэ

2020-11-24 730 1

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоохоос өмнө самар түүхээр явсан 2000 гаруй иргэн бий гэсэн мэдээлэл бий. Тэгвэл хөл хорионы улмаас гацаад байсан эдгээр иргэд гэртээ ирэх нь.

УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн  “Сэлэнгэ аймгийн нутагт самарт яваад, ууланд хоригдсон 2000 гаруй иргэн маш хүнд байдалд байна. Дархан-Уул аймгийн 200 орчим иргэн Сэлэнгэд байгаа гэсэн тоог гаргасан. Эдгээр иргэдийг газар дээр нь шинжилгээ аваад, гэрт нь авчрах боломж байгаа юу” гэсэн асуултад Шадар сайд Я.Содбаатар “21 аймгаас энэ жил 7497 хүн самарт явсан байна.

Овог нэрээрээ цагдаагийн байгууллага дээр бүртгэлтэй байгаа. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт 1600 орчим хүн, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт 682 хүн уулнаас бууж ирсэн байна.

Өнөөдрөөс түргэвчилсэн шинжилгээ хийгээд эдгээр иргэнийг Улаанбаатар хот болон аймгууд руу явуулж байгаа. Өнөө орой вагоноор 600 гаруй иргэн  Улаанбаатарт орж ирнэ. Энд авчраад тодорхой байршилд тухайн хүмүүсийн шинжилгээг авна. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тухайд ч бас хуваариуд гарсан байгаа” гэж хариулав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламжийг гардуулав

Энэ жил нийслэлийн ЕБ-ын сургуулийн сурагчид математик, физик, биологи, хими, мэдээлэлзүй, газарзүйн

2025-08-08

Хүй долоо худагт болж буй наадамд 256 хүчит бөх зодоглож байна

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, "Их хурд-10" шигшмэл хурдан морьдын уралдаан, Монгол

2025-08-08

Шинэ хичээлийн жилийн бүтцээр өвлийн амралтыг нэг долоо хоногоор сунгажээ

Боловсролын Яамнаас 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг  танилцууллаа. Хичээлийн жил гурван улирл

2025-08-04