Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийг цуцаллаа

2020-11-11 1015 0

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар (Covid-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 11 дүгээр сарын 11-13-ны өдрийн хооронд нийслэл Улаанбаатар хотод хөл хорио тогтоох шийдвэр гаргасан.

Иймд 11 дүгээр сарын 12-ны пүрэв, 13-ны баасан гарагт төлөвлөсөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгүүдийг түр хугацаагаар хойшлуулах чиглэлийг УОК-оос Монгол улсаас БНСУ-д сууг Элчин сайдын яаманд хүргүүлжээ.

“Иргэдийг үүссэн нөхцөл байдлыг ойлгон хүлээн авч, дараагийн нислэгийн хуваарь гартал хүлээцтэй байхыг уриалж байна. ЭСЯ-аас тусгай үүргийн нислэгийн шинэчлэгдсэн хуваарь гарсан даруйд мэдээлэх болно” хэмээн Монгол улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02

“Хүүхдийн төлөө ЗА бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ням гарагт цахимаар хуралджээ. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөв

2026-06-02