Түгжрэлийг бууруулах дэд хороо байгуулна

2020-11-03 944 0

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Халиунбатаар ахлуулсан ажлын хэсэг  хурлын хороод, дэд хороо байгуулах асуудлаар хуралдлаа.

Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн ИТХ таван хороотойгоор үйл ажиллагаа явуулсан бол 2020-2024 онд зургаан хороо, 11 дэд хороотой ажиллах санал гаргалаа. Тодруулбал,

– Засаглал, эрх зүйн шинэчлэлийн хороо

– Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо

– Хот байгуулалтын хороо

– Эдийн засаг, төсвийн хороо

– Хүний хөгжлийн хороо

– Зам тээврийн хороо гэсэн зургаан хороо, эдгээрийн 11 дэд хороотой байх юм.

Хурлын үеэр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Пүрэвдагва, Д.Бадарсан нар түгжрэлийг бууруулах дэд хороо байгуулах шаардлагатайг хэлэв.

Улмаар Хот байгуулалтын хороонд Түгжрэлийг бууруулах дэд хороог байгуулах саналыг ажлын хэсэг дэмжсэн юм. 

“Нийслэлийн ИТХ гэдэг Улаанбаатар хотын бодлогыг тодорхойлох, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үндсэн чиг үүргээ өөрийн хороодоор дамжуулж гүйцэтгэдэг. Хороодын бүтэц, чиг үүрэг хэр оновчтой байгаагаас шалтгаалж иргэдийн хурал үр бүтээлтэй ажиллах вэ гэдэг нь тодорхой болно” гэдгийг ажлын хэсгийн ахлагч М.Халиунбат онцоллоо.

Өнөөдрийн хурлаас гарсан ажлын хэсгийн саналыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Татвар төлөгч 28,879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олгожээ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлөгч иргэн анх удаа амьдран суу

2026-04-21

Хүүхэд, залуучуудын театраас “Тэс” ШТС, Хилчин хотхоны автобусны буудлын чиглэл дагуух авто замын хөдөлгөөнийг хаана

Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны гудамжинд борооны ус зайлуулах шугам угсрах ажил хийж байгаатай

2026-04-21

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гүнжийн нуур орчимд 280 хүүхдийн суудалт

2026-04-20