Г.Ёндон: Надаас гадна компаниас урамшуулал авч байсан ажилчид бий

2020-10-26 1358 0

Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрийн өмчит байгууллагаас шилжүүлсэн гэх асуудалд Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Г.Ёндон тайлбар хийлээ.

Тэрээр  “Монголросцветмет төрийн өмчийн байгууллага нь улсын төсөвтэй хамаагүй, ашгийн төлөө байгууллага. Уг  компанид 10 гаруй жилийн өмнөөс хэрэгжиж байгаа журам байдаг. Энэ журамд компанийн гүйцэтгэх удирдлагыг урамшуулах, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу компани ашиггүй ажиллах үед хөнгөлөлтийг олгодоггүй. Тиймээс 2012 оноос хойш 5 жилийн хугацаанд урамшуулал олгож байгаагүй.

Миний хувьд Монголросцветмет компанид 2018 оноос гэрээ байгуулан ажилласан. Уг компанийг шилэн дансны хуулийг маш сайн хэрэгжүүлдэг гэж боддог.

Энэ баримт 2019 онд тавигдсан. Өнөөдөр миний хашиж байгаа албан тушаалтай холбоотойгоор гаргаж ирсэн байх. Хөдөлмөрийн гэрээн дээр ч  урамшууллын талаар заасан байдаг учраас хувь хүнийхээ хувьд болохгүй зүйл хийсэн гэж бодохгүй байна. Төрийн өмчийн компанийн удирдлагын цалин хөлс нээлттэй байх ёстой. Монголросцветмет компани 2019 онд 34.8 тэрбумыг олж, түүхэндээ хамгийн өндөр ашигтай ажилласан.  Ганц би ч биш бусад олон хүмүүс урамшуулал хөнгөлөлт авсан. Ашиггүй ажиллаж  байх хугацаандаа энэ урамшуулал, хөнгөлөлтийг авч байгаагүй” хэмээн тайлбар хийж байна.

Уул, уурхайн сайд Г.Ёндон нь “Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байх үедээ сард дунджаар 17 сая төгрөгийн цалин хангамжийг авдаг байсан бололтой. Тэрээр 2019 оны ХОМ-дээ өөрийн орлогоо 204 сая төгрөг, гэр бүлийн орлогоо 40.3 сая, 460 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, гурван авто граж, 17 сая төгрөгийн үнэ бүхий нэг “Toyota Prius-1” маркын автомашин, 45 сая төгрөгийн үнэлгээ бүхий 700м2-3 газар, 152.6 сая төгрөгийн хадгаламж, 13 сая төгрөгийн авлага, дөрвөн тусгай зөвшөөрөл, эрх, патенттай. Зээлгүй, компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт байхгүй гэж мэдүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

МАН 2.8 тэрбум, АН 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвөөс авна

УИХ-аас баталсан Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд зааснаар ирэх оноос эхлэн УИХ-д суудалт

2024-10-01

Засгийн газрын 100 хоногийг угтан Ерөнхий сайд албан даалгавар гаргажээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд шинээр эмхлэн байгуулсан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл

2024-09-11

В.Путин: Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан өнгөрүүлэх бус Монголын хэрэглэгчдийг хийгээр хангана

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэ

2024-09-03