МАХН-аас дүүрэгт сонгогдсон ганц төлөөлөгч нь МАН-д элсжээ

2020-10-21 1392 0

Баянгол дүүргийн ИТХ-ын 23-р тойрогт МАХН-аас нэр дэвшин, сонгогдсон Э.Магнайбаяр өчигдөр МАН-д элсэж, гишүүний үнэмлэхээ гардан авчээ. 

Энэ удаагийн сонгуульд АН, МАХН, ШИНЭН эвсэл хамтран орж “Нэг намын дарангуйллын эсрэг, нэг намын хүчирхийллийн эсрэг, нэг намын туйлшралын эсрэг ардчиллаа аврахын тул улс төрийн шинэ соёл бий болгон эвлэлдэн нэгдэж байна” хэмээн ярьж байсан билээ. 

Тэгвэл дүүргийн ИТХ-д МАХН-аас ганц суудал авсан нэр дэвшигч нь дүүргийнхээ иргэдийн эрх ашгийг бодож МАН-д элссэн гэв.

Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Баянгол дүүргийнхээ 220 мянган иргэдийн эрх ашгийг бодож МАН -д элсэж байна. Цаг хугацаа бүхнийг шүүнэ! Дэвтэр дүүрэн захиа даалгаврыг хэрэгжүүлэх үүрэг даалгавар авсан үүнийгээ ч хэрэгжүүлэх үүрэг ч хүлээсэн хүний хувьд амласнаа хэрэгжүүлэх боломж гэж харж байна” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10