МҮБХ-оос 2020 оны сүүлийн барилдаануудын товыг зарлалаа

2020-10-14 1258 0

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-оос 2020 оны сүүлийн барилдаануудын хуваарийг зарлалаа.

2020 оны 10 дугаар сараас эхлэн 2021 он хүртэлх барилдаануудын хуваарийг танилцуулж байна. 

  • -10 дугаар сарын 18-нд 14 цагаас Богдхаан хайрханы хишиг Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан;
  • -10 дугаар сарын 29-нд 14 цагаас Нийслэлийн өдөрт зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан; 
  • -10 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Өсвөр үеийн УАШТ Булган аймагт;
  • -11 дүгээр сарын 7-нд 12 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан;
  • -11 дүгээр сарын 12-нд 14 цагаас Байнгын ажиллагаатай парламентын 28 жилийн ойд зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан;
  • -11 дүгээр сарын 14-нд МУ-ын Ерөнхий Сайдын нэрэмжит цомын төлөөх багийн барилдаан;
  • -11 дүгээр сарын 16-нд 14 цагаас Монгол бахархалын өдөрт зориулсан өндөр чансаатай 128 бөхийн барилдаан;
  • -11 дүгээр сарын 22-нд 14 цагаас Хэнтий аймгийн нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан;
  • -11 дүгээр сарын 26-нд 14 цагаас Улс тунхагласаны 96 жилийн ойд зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан;
  • -12 дугаар сарын 5-нд 14 цагаас МУ-н харцага Н.Саранцогтын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан;
  • -12 дугаар сарын 6-нд 12 цагаас Сумын болон залуу бөхчүүдийн барилдаан;
  • -12 дугаар сарын 12-нд Өсвөр болон нийтийн монгол шандастны барилдаан;
  • -12 дугаар сарын 13-нд 14 цагаас Баянзүрх хайрханы хишиг Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан;
  • -12 дугаар сарын 19-нд 14 цагаас “Жавхлант” дэвжээний 10 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан;
  • -12 дугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 109 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит, өндөр чансаатай 128 бөхийн барилдаан тус тус болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эх орончдын өдрийн барилдаанд Б.Зоригтбаатар түрүүлэв

Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жил, Үндэсний

2026-03-02

Засгийн газраас Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргажээ

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Ренчиний Чойномын

2026-02-06

“Төмөр хүн” Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил “Геннисийн дээд амжилт”-ын батламж гардлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн хамгийн ахмад бөх болох Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил энэ сарын барилда

2026-01-27