Майк Помпеогийн Монгол Улсад хийх айлчлал хойшлогджээ

2020-10-05 1377 0

Энэ сарын 7-нд Монгол Улсад айлчлал хийх ёстой байсан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн айлчлал хойшилжээ.

ГХЯ энэ тухай өөрийн албан ёсны хуудсаар дамжуулан “Дэд сайд Б.Мөнхжин, АНУ-ын Элчин сайд М.Клечески нар уулзаж байна. Ирэх долоо хоногт Монгол Улсад болон БНСУ-д хийхээр төлөвлөж байсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн айлчлал үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хойшлогдохоор боллоо” хэмээн мэдээлжээ.

Гурван өдрийн өмнө Хорватаас Вашингтон руу нисэхийнхээ өмнө сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга “Азийн орнуудад хийх айлчлал төлөвлөсний дагуу болно” хэмээн хэлсэн билээ.

Майк Помпео энэ удаа Япон, Монгол, Өмнөд Солонгост айлчлахаар төлөвлөж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхи

2026-07-20

Таван нам, эвсэлд улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн сан

2026-07-07

УИХ-ын хаврын чуулган завсарлалаа

Үндсэн хуульд заасны дагуу ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Энэ удаагийн

2026-07-03