2.6 жил хэрэгжсэн Зөрчлийн тухай хуулиар давхардсан тоогоор 5.2 сая хүн шийтгэл хүлээжээ

2020-10-01 945 0

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

2.6 жил хэрэгжсэн Зөрчлийн тухай хуулиар давхардсан тоогоор 5.2 сая хүн хуулийн дагуу шийтгэл хүлээжээ.

“Иргэд Зөрчлийн тухай хуулийг хүчингүй болгох, өөрчлөх тухай санал шүүмжлэл хэлдэг.  Энэ удаад сануулах үе шат оруулсан нь энэ өөрчлөлтийн гол онцлог” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар онцолж байлаа.

Тодруулбал, хүний амь, эрүүл мэндэд шууд хор хохирол учруулахааргүй зөрчил илэрсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтнууд 7-10 хоногт шаардлага өгч, сануулдаг байх юм. Заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй бол зөрчлийн харилцаа үүсэж, торгууль шийтгэлийг ногдуулна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдал зэрэг төрлийн зөрчилд сануулах боломж байхгүй юм. Үүнээс гадна дараахь зарчмын өөрчлөлтүүдийг оруулахаар зорьж байна:

  • – Өмнө нь Эрүүгийн хуульд хуульчлагдсан байсан, зөрчлүүдийг буцааж Эрүүгийн хууль руу шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл жижиг, том хулгай гэж ялгах бус шийтгэл оногдуулахдаа бодолцож оногнуулдаг болно.
  • – Зөрчлийн шинж чанар, зөрчил үйлдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгууль ногдуулна. Торгуулийн хэмжээг дээд, доод хязгаартай болгож тодорхой болгоно. Шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан бол шүүгч тэр дор нь захирамж гаргаж баривчлах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Торгуулийг хугацаанд нь буюу 7-10 хоногийн дотор төлсөн тохиолдолд шийтгэл, торгуулийг 50 хувиар бууруулна. 

ОХУ-д гэхэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчөөд торгуулийн тасалбар хүлээж авсан хүн долоо хоногийн дотор төлбөл 50 хувь бага төлдөг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2025-12-03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Итали улс дахь төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд найрамдах Итали улсын Ерөнх

2025-12-01

Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаяр, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн, ХХА

2025-11-24