УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг МАН-ын гишүүнээс хасжээ

2020-01-29 2188 0

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал өнөөдөр УИХ-ын хэлэлцүүлэгт явж байгаа. Баасан гарагт хуралдсан Халдашгүй байдлын дэд хорооны хурлаас “Бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй” гэдэг шийдвэр гарсан ч өчигдөр хуралдсан Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороод “түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж үзсэн билээ. Маргааш уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах ёстой.

Гэвч өнөөдөр МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, Н.Номтойбаяр гишүүнийг МАН-ын гишүүнээс хасах шийдвэр гаргажээ. Нэг үгээр намаасаа хөөж буй хэрэг. Гэхдээ энэ шийтгэл түүний шалгагдаж буй эрүүгийн хэрэг, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах тухай прокурорын саналтай огт холбоогүй хэмээн МАН-ын Хяналтын ерөнхий хороо тайлбарлаж байна.

Тодруулбал, Н.Номтойбаяр гишүүний зодоон цохион хийж буй бичлэг /өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, телевизийн камерын өмнө буруугаа хүлээн уучлалт гуйж харагдсан/ нийгмийн сүлжээгээр цацагдсантай холбоотойгоор “Олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан” хэмээн намаас хөөж байгаа юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31

Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ

Монголчууд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш ноогдол ашиг авах асуудлыг 17 ж

2026-07-24