С.БАЯР: Явах өдөр байхад ирэх өдөр ирнэ…

2020-09-14 999 0

Анхан шатны шүүхээс таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлэх шийдвэр сонссон С.Баяр энэхүү шийдвэрийг эсэргүүцэн давж заалдаад байгаа билээ.

Харин С.Баяр “Би эргэн ирлээ. Монгол жиргээний түмэн сайн сууцгааж байна уу. Явах өдөр байхад ирэх өдөр ирнэ. Салах өдөр байхад учрах өдөр ирлээ. Та бүхний амар амгаланг айлтгаж байна” хэмээн жиргэсэн нь ярианы сэдэв болоод байна.

Ерөнхий сайд асан С.Баярыг суллагдсан, батлан даалтад гарсан эсэх талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Батлан даалтад гараагүй. ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангид хоригдож байгаа” гэсэн байна.

Тэрээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учраас дамжин өнгөрүүлэх ангид ийнхүү хоригдож байгаа юм. Давж заалдах шатны шийдвэр гарсны дараа түүнийг хорих ангид хуваарилах аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Өсөхбаяр допингийн давж заалдах комисст хандан өргөдөл гаргажээ

Үндэсний их баяр наадмаар найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас

2026-01-19

Хотын даргыг нийслэлийн иргэд сонгодог болох өргөдөлд 6597 хүн гарын үсэг зуржээ

Улаанбаатар хотын захирагчийг иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох тухай хуулийн төсөл санаач

2026-01-19

Ж.Чинбүрэн: ДОХ-ын халдвартай 12 иргэнийг хяналтаас алдсан нь үнэн

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн томуу, томуу төст өвчин болон холбогдох бусад асуудлаар мэдээлэл өгл

2025-12-25