Ираны эрх баригчид алдартай бөхөө эцэг эхийнх нь өмнө цаазалжээ

2020-09-13 1133 0

2018 онд засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн иргэдийн жагсаалд оролцож байхдаа хамгаалалтын албаны офицерын амийг хөнөөсөн бөхөд Иран улс цаазын ял оноогоод байснаа гүйцэтгэжээ.

Сонгомол бөхийн спортын тамирчин, 27 настай Навид Афкарийг эцэг, эх, гэр бүлийнхнийх нь өмнө цаазалсан тухай Ираны IRNA агентлаг мэдээлсэн байна.

Өнгөрсөн хугацаанд дэлхийн спортын холбоод, тамирчдын эрх ашгийг хамгаалах байгууллагууд Афкарт оноосон цаазын ялаа цуцлахыг Ираны засгийн газраас шаардаж байв.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг асуудалд оролцож, Афкарийн амийг хэлтрүүлэхийг твиттер хуудсаараа дамжуулан уриалж байжээ. Олон Улсын Олимпийн Хороо, холимог тулааны спортын UFC холбоо мөн адил тамирчны амийг өршөөхийг Ираны эрх баригчдаас уриалж байв.

2018 оны наймдугаар сард Шираз хотод болсон жагсаалын үеэр Навид Афкари хамгаалалтын албаны офицерын амийг хутгалж хөнөөсөн хэрэгт буруутгагдсан юм. Түүний ах нар болох Вахид Афкари, Хабиб Афкари нар мөн энэ жагсаалд оролцсоныхоо төлөө тус бүр 54, 27 жилийн хорих ял сонссон байна.

2019 оны есдүгээр сард Навид Афкари өөрийг нь эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн тухай Ираны шүүхэд гомдол гаргасан ч уг гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Ираны хүний эрхийн байгууллагуудын олж авсан ярианы бичлэгт Афкари “Намайг буруутгах ямар ч баттай нотолгоо алга. Гэхдээ тэд намайг сонсохыг огт хүсэхгүй байна. Тэд миний хүзүүнд олс зүүх эцсийн зорилготой байгааг би ойлголоо” гэж ярьсан байна.

Иран улс 2019 онд нийт 251 хүнийг цаазалсан нь дэлхийд Хятадын дараа орох өндөр үзүүлэлт болохыг Эмнести Интернэйшнл байгууллагын тоо баримт харуулжээ.

Эх сурвалж: The Guardian

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Өлзийбаяр: Трубагаар хийсэн яндан эдийн засгийн хэмнэлттэй ч өвөл цантаж мөстөн угаартах эрсдэл бий болдог

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллалаа. Түлш хэрэ

2025-11-17

Энэ сарын 21, 26-ны өдрүүдэд бүх нийтээр амарна

Энэ сарын 21 буюу  ирэх баасан гарагт Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохионо. Жил бүрийн өвлийн

2025-11-17

Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилж, 2026 оны арваннэгдүгээр сард зорчигчдоо тээвэрлэнэ

Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг–Хархорин чиг

2025-11-12