16 жил Монголд амьдарч буй Дээд Монголын яруу найрагч Б.Бүргэд Монгол улсын иргэн болжээ

2020-09-12 1184 0

16 дахь жилдээ Монголд амьдарч буй Дээд Монголын яруу найрагч Б.Бүргэд Монгол Улсын иргэн болжээ. Энэ талаар яруу найрагч Г.Аюурзана өөрийн нүүр номноо “Өнөөдөр баяртай сайхан мэдээ сонсоод догдолсондоо энэ бичвэрийг оруулж байна. 16 дахь жилээ Улаанбаатарт аж төрж буй, Дээд Монголын яруу найрагч Бүргэд дүү маань гэр бүлээрээ Монгол Улсын иргэн болжээ.

Аль уржнан өвөл л “Бүх бичиг баримт маань бүрдчихлээ, Цагаан сараар иргэн болчихоод очиж золгоно оо” хэмээн догдлон утасдсанаас нь хойш даруй хоёр жил тойрсон юм сан. Ашгүй, эцэст нь юутай ч сайхан мэдээ дууллаа. Бүх Хөхнуур мужийн хэмжээнд жилд 3-хан л монгол хүнд гадаад паспорт олгодог тийм нөхцөлд энэ бол амаргүй бөгөөд хүнд замын эцэс дэх үнэхээрийн хосгүй мэдээ билээ.

Ийнхүү хүн бүл цөөтэй Монгол улс минь үндэс угсаагаа гэсэн чин сэтгэлтэй нэгэн гэр бүлийн таван халуун амиар нэмэгдлээ.

Бүргэдийг маань Хятадын харьяатаас гарах өргөдлөө өгөхөд “Дундад улс дэлхийд тэргүүлэх эдийн засагтай болж байна. Чамд Монголд байхаас хэдэн хувь илүү цалин хангамж ирнэ. Цаад Монгол улс чинь мөддөө хөгжиж дэвжихгүй” гэж ятгах хүмүүс олон таарсан гэдэг.

Гэвч Бүргэд “Хүүхдүүд минь Монголд төрж өсч, монгол сургуульд суралцаж халхжсан. Тэд маань Хятадад идээшихгүй. Эхнэр бид хоёрын хангалуун амьдрахаас илүүтэй, үр хүүхэд маань хожим эрх чөлөөтэй, монгол хэлтэй улс оронд амьдрах нь чухал” хэмээн зүтгэсээр зорьсондоо хүрсэн нь энэ. Монгол Улсын иргэн Балжийн Бүргэдийнхээ гэр бүлд аз жаргал, хамгаас сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!” гэсэн байна.

Б.Бүргэд гэр бүлийн хамт нэгдүгээр хорооллын Цамбагаравт хувиараа хүүхдийн номын сан байгуулж, тэндээ хүүхдүүдийг монгол хүн болгож хүмүүжүүлэх зорилготой “Гэр-Хүүхдийн урлан” хэмээх уран зураг, уншлага, бий биелгээ, уртын дууны сургалт бүхий дугуйлан ажиллуулдаг юм.

Тусгаар тогтносон Монгол Улсын иргэн болох хүсэлтээ олон жил уйгагүй өгч, хөөцөлдсөний эцэст ийн хүсэл нь биелсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Гарьд магнай”-н гоё дүрүүд

ЖИЖИГХЭН ХҮНЭЭС МУУ САНАА ГАРДАГ Б.Магсаржав гуайг найруулагч нь ямар ч сонгон шалгаруулалтгүйг

2024-12-01

Жүжигчин Химаншү Сони 300 хүнээс шалгаран бурхан багшийн дүрийг бүтээжээ

МҮОНТ-ээр гарч буй “Бурхан багш” олон ангит уран сайхны кино хэдийн үзэгчдийг байлдан дагуулаад

2024-11-29

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25