МАН хотын мандатын тоог хасаж, орон нутгийн мандатын тоог нэмэгдүүлжээ

2020-01-23 2087 0

Сонгуулийн тухай хуульд зааснаар хоёрдугаар сарын 1-ээс өмнө тойрог, мандатын тоогоо хуваарилах ёстой. Энэ дагуу МАН тойрог, мандатын тоогоо хуваарилж дууссан ба УИХ-аар хэлэлцэж батлах л үлдээд байна.

МАН хотын мандатын тоог хасаж, орон нутгийн мандатын тоог нэмэгдүүлжээ.  Тухайлбал, Говьсүмбэр, Дундговь, Булган, Сүхбаатар зэрэг нэг мандаттай аймгуудын мандатын тоог хоёр болгож, Нийслэлийн хамгийн их хүнтэй амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг тус бүр хоёр тойрог болгож, таван мандаттай байхаар болжээ.

Эрх баригчдын зүгээс тойргоо 26 болгож, мандатын тоогоо хуваажээ.

  1. Архангай-3
  2. Баян-Өлгий-3
  3. Баянхонгор-3
  4. Булган-2
  5. Говь-Алтай-2
  6. Дорноговь-2
  7. Дархан-Уул-3
  8. Дорнод-2
  9. Дундговь-2
  10. Завхан-2
  11. Орхон-3
  12. Өвөрхангай-3
  13. Өмнөговь-2
  14. Сүхбаатар-2
  15. Сэлэнгэ-3
  16. Төв-3
  17. Увс-3
  18. Ховд-2
  19. Хөвсгөл-4
  20. Хэнтий-3
  21. Баянзүрх дүүрэг-5
  22. Баянгол дүүрэг -3
  23. Хан-Уул дүүрэг-4
  24. Чингэлтэй дүүрэг-3
  25. Сүхбаатар дүүрэг-3
  26. Сонгинохайрхан-5

Багахангай, Налайх, Багануур дүүргийн Баянзүрх дүүрэгтэй эсвэл өөр тойрогт хувааж нэгтгэх санал гараад байгаа юм байна. Ямар ч гэсэн намын удирдлагын түвшинд тойргоо зурж, мандатаа тодорхой болгосон. Мэдээж энэ асуудал МАН-ын бүлэг, УИХ-ын чуулганаар орж эцэслэн батлагдана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тендер нэрээр төсвийг цөлмөгч нарт хариуцлага тооцъё

Нийслэлийн хамгийн урт гүүр гэх тодотголтой олны нэршсэнээр Яармагийн гүүр буюу албан ёсны хэллэгээр

2025-06-25

Ерөнхий сайд Г.Занданшатарын танхим бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, Засгийн газры

2025-06-18

Я.Содбаатар: Сайд нарын 40 хувийг шинэчилнэ, заримыг нь улираан ажиллуулна,

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимаа бүрдүүлэх хүрээнд  б

2025-06-17