Ц.Цэнгэл Болгарт, Б.Батцэцэг Италид…

2020-01-22 3260 0

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжжээ.

-Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг Италид,

-Гадаад харилцааны яамны Европын газрын дэд захирал Б.Болормааг Францад,

-ГХЯ-ны Америк, Ойрх Дорнод, Африкийн газрын дарга Д.Гансүхийг Чех улсад,

-БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Цэнгэлийг Болгарт,

-ГХЯ-ны ХШҮДАГ-ын дарга Б.Баярсайханыг Беларусьт,

-ҮАБЗ-ийн ахлах референт Ч.Баттөмөрийг Киргиз улсад,

-Гадаад харилцааны яамны АОДАГ-ын дэд дарга Д.Ганболдыг Эмират улсад томилохоор болсон байна.

Элчин сайд нарын томилгоо хараахан эцэслэгдээгүй бөгөөд энэ талаарх Засгийн газрын шийдвэрийг Ерөнхийлөгчид уламжлах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10