Ж.Ганбаатар: Төрийн өмчийн компаниудын захирал өөртөө 10 саяын цалин авдаг…

2020-08-21 841 0

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр зарим гишүүд төрийн өмчийн компаниудын хувьчлалын асуудлыг хөндөв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ”Төрийн өмчийн компаниудын захирал өөртөө 10 саяын цалин авдаг, мөнгө нь хүрэхгүй болохоор төрийн өмчийг барьцаалаад зээл авчихдаг. Алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчийн компаниудыг бүгдийг нь хувьчлах хэрэгтэй. Хэний амыг хараад, хэнд тал засаад байдаг юм л гэж харж байна”

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “У.Хүрэлсүхийн Засгийн газар Төрийн өмчийг шинэчлэх, өөрчлөх төслийг Засгийн газарт өргөн бариад, унасан.

Төрийн өмчийн компанийн үр ашгийг нэмэгдүүлэх асуудлыг олон гишүүд хөндөж ярьж байгааг хувийн зүгээс маш талархалтай байна. Хувийн хэвшилд суурилсан эдийн засагтай байж байж манай улс хөгжинө”

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Төрийн өмчийн 500 гаруй компани байдаг. Тэдгээр нь 360 тэрбум төгрөгийн өртөгтэй. 500 гаруй компанийг хувьчлах чиглэлээр тодорхой саналыг нэн даруй оруулж ирэх шаардлагатай”

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ”Бусад улс оронд төрийн өмчийн компани дээр мэргэжлийн, захиргааны засаглалыг хослуулж хэрэглэдэг. Манай дээр ганцхан улс төрийн удирдлага байгаа. Тэр хүний туршлага, мэдлэг хамаагүй, ямар ч удирдах ажил хийж байгаагүй хүмүүс удирдлагаар нь очиж байна.

Шинэ жилээр 100 хүрэхгүй хүнтэй жижигхэн төрийн өмчит компани 40 сая төгрөгөөр шинэ жилээ хийж, Монголын бүх урлагийн оддыг урьчихсан гала тоглолт хийж байсан. Ажлын ямар ч үр дүнгүй хэрнээ тансаглах болохоор асар их хэмжээний тэлэлт явдаг.

Манай улс 220-230 мянган төрийн албан хаагчтай болсон байтал төрийн албаны зөвлөлөөс 180 мянга гэж гаргаж өгдөг. Төрийн өмчийн компаниудыг Улсын үйлдвэрийн газар болгодог болсон. Учир нь Улсын үйлдвэрийн газрын даргыг томилоход төрийн албан хаагчийн шалгалт хэрэггүй, шаардлага ч байхгүй.

Жишээлбэл, Удирдлагын Академи улсын үйлдвэрийн газар болсон. Ийм статустай маш олон байгууллагыг бий болгосон. Ирэх жилүүдэд гол асуудал төрийн өмчийн компанийн дээр байх нь, УИХ нэхэл хатуутай байх нь байна шүү”.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

МАН 2.8 тэрбум, АН 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвөөс авна

УИХ-аас баталсан Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд зааснаар ирэх оноос эхлэн УИХ-д суудалт

2024-10-01

Засгийн газрын 100 хоногийг угтан Ерөнхий сайд албан даалгавар гаргажээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд шинээр эмхлэн байгуулсан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл

2024-09-11

В.Путин: Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан өнгөрүүлэх бус Монголын хэрэглэгчдийг хийгээр хангана

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэ

2024-09-03