Ирэх даваа гарагт УИХ-ын ээлжит бус чуулганыг нээнэ

2020-08-14 1231 0

УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх даваа гараг буюу наймдугаар сарын 17-ны өдөр нээнэ. Энэ тухай захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрөгч долдугаар сарын 30-ны өдөр гаргасан байна.

Чуулганаар, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Мөн “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслөөс гадна Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэхээр төлөвлөжээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.

Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. 

Үүнээс гадна “Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэхээр тогтоожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ц.Идэрбат: Хүлэмжийн аж ахуй хувиараа эрхлэх хүмүүст 2.1 тэрбум төгрөгийн хүүгүй, урт хугацаатай зээл олгоно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газ

2026-04-08

Н.Учралын Засгийн газар анхны хуралдаанаа хийж байна

Шинээр байгуулагдсан Н.Учралын Засгийн газар өнгөрсөн бямба гарагаас бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд

2026-04-06

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт  3.2 тэрбум төгрөгийн хадгаламжтай

Таван удаа дараалан буюу 20 орчим жил УИХ-ын гишүүнээр ажиллаж буй ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч

2026-04-03