Монгол Улс цар тахлын үед сонгуулиа хийсэн АЗИЙН орнуудыг ирцээрээ тэргүүлжээ

2020-08-10 526 0

“TheDiplomat” сэт­гүүлд цар тахлын үед сонгуулиа хийсэн Азийн улс орнуудын туршлагыг онцолжээ. 2020 онд сонгуультай байсан гурван улс тутмын хоёр нь сонгуулиа хойшлуулсан бол Монгол, Малайз, Япон, Сингапур зэрэг 50 улс цар тахлын үед сонгуулиа зохион байгуулжээ.

Корона­вирусын цар тахлын үед хүн хоорондын зайг чанд баримтлах ёстой учраас сонгуулийн кампанит ажил өмнөх жилүүд шиг байсангүй. Монгол Улсын Засгийн газраас аль болох цахим уулзалт зохион байгуулах, эсвэл хүн хоорондын зайг баримтлах, оролцогчдын халууныг тогтмол хэм­жих, уулзалтын үеэр амны хаалттай байх гэх мэт “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам” батлан гаргасан юм. Мөн сонгууль өгөх үед сэжигтэй тохиолдол илэрвэл эмнэлгийн ажилтнууд шууд тусгаар­лах байв.

Сингапур улсын хувьд Монгол Улстай ерөнхийдөө төстэй халдвар хамгаагүйтлийн дэглэмийг баримталсан боловч олон нийтийг хамарсан уулзалт зохион байгуулахыг бүрмөсөн хоригложээ.

Сонгуулиа хийсэн Азийн дөрвөн улсаас Монгол, Сингапур улсын хувьд өмнөх жилүүдээс ирц хамгийн өндөр байсан бол харин Япон, Малайзад ирц буурсан үзүүлэлттэй байлаа.

Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн /IDEA/-ээс гаргасан дэлхийн ардчиллын индексэд цар тахлын үед сонгуулиа хийх нь ардчиллын чанарт таван байдлаар нөлөөлж болохыг харуулжээ.
Сонгуулийн цэвэр, шударга байдал, ялан­гуяа засаг захиргааны төвшинд тавигдах хяналт
Тодорхой сонгогчдын оролцоонд нөлөөлөх/гадаадад болон тусгаар­лалтад байгаа иргэд/
Намуудын тэгш оролцоо
Сонгуулийн үр дүн хууль ёсны зэрэгт эргэлзээ төрүүлдэг байна.

Эх сурвалж: TheDiplomat

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ногоон автобустай холбоотой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах саналыг МАН-ын бүлгийн 12 гишүүн дэмжсэн

УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл х

2023-11-27

Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ

Сар тутам хийдэг мэдээллийн цагаар 2023 оны эхний 11 сард АТГ-аас хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжэ

2023-11-21

Л.Гүндалайгийн эхнэр Л.Аззаяа “Ард түмний хүч нам”-аа ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГҮҮЛЛЭЭ

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай 2021 онд Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, өөрийн байгуулсан “Ард

2023-11-21