Д.Нарангэрэл: Монгол Улс ДЭМБ-аас хэрэглэж болно гэсэн гэрчилгээ өгсөн вакциныг хэрэглэдэг

2020-07-15 1259 0

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл зарим шинэ судалгааны талаар мэдээлэл өглөө.

Түүний ярьснаар, Английн Кингс коллежийн эрдэмтэн судлаачид COVID-19-ийн эсрэг үүссэн дархлаа нь улирлын томуу шиг тогтворгүй байдаг болохыг судалгаагаар тогтоосон байна. Тиймээс магадгүй жил бүр COVID-19-ийн вакциныг шинэчлэх шаардлагатай байна. Иймээс COVID-19-ийн хувьд сүргийн дархлаа байхгүй гэдгийг судалгаагаар тогтоосныг онцолжээ.

Дэлхий дахинд халдварын нөхцөл байдал улам дордож байгаа нь ДЭМБ-ын эрдэмтэн судлаачдын судалгаанаас харагдаж байна. Жишээ нь, Хонг Конгийн эрдэмтдийн саяхан хийсэн судалгаагаар COVID-19-ийн хувьсан өөрчлөгдөж, халдварлах чадвар 30% нэмэгдсэн гэж үзэж байна. Тиймээс иргэн бүр биеэ бэлдэх хэрэгтэйг санууллаа. Ялангуяа, агаар, усаар биеэ чийрэгжүүлж, уламжлалт арга, байгаль дээрх бэлэн бүтээгдэхүүн ашиглан дархлаагаа сэргээж, өлчир болох хэрэгтэйг зөвлөлөө.

Дэлхий дахинд COVID-19-ийн вакцины 200 гаруй судалгаанаас таван вакцины гурав дахь шатны үр дүн гарсан байна. Эдгээрээс гадна ОХУ-д зургаа дахь вакцин үр дүнтэй туршигдаж, гурав дахь шатны туршилтад орж байгаа аж”.

Монгол Улсын тухайд ДЭМБ-аас хэрэглэж болно гэсэн гэрчилгээ өгсөн вакциныг хэрэглэдэг талаар тэрээр мөн хэлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16

Улаанбурхан өвчний тохиолдол 14.5 мянга болж, 17 хүн нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, о

2026-04-06

“Дэлхийн аутизмын өдөр”-ойлгож, хайрлаж, хүндэлцгээе!

“4 сарын 02” энэ өдөр бол “Дэлхийн аутизмын өдөр” юм. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс бо

2026-04-02