Ч.Улаан сайд огцрох уу, Б.Пүрэвдорж хамт шалгагдах уу?

2020-01-15 1759 0

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг өргөн барьснаа мэдэгдсэн. Тэрээр “Өнгөрсөн есдүгээр сард малын үнэ хангалттай хэмжээнд өссөн байсан. Нэг төлөг 100 мянга, эм хонь 130 мянга, эр хонь 160 мянган төгрөг байсан бол өнөөдөр 20-30 мянган төгрөгөөр, бод мал нэг тус бүртээ 200 мянган төгрөгөөр унасан байна. Үүний шалтгаан нь ХХААХҮ-ийн сайдын БНХАУ-ын компаниудад олгосон квоттой холбоотой.

Манай улс нийт 140 гаруй махны үйлдвэртэй. Үүнээс 12 нь л БНХАУ руу мах экспортлох квоттой. Ийм цөөхөн олгож байгаа нь эрэлт бий болгож, авлига авах шалтгаан болж байна. Бусад компаниуд эдгээр зөвшөөрөлтэй 12 ААН-д нэг кг адууны махан дээр 12 юаний төлбөр төлж мах нийлүүлэх болдог. Зөвшөөрөл олгосон 12 компанийн ес нь хятад эзэнтэй компани, үлдсэн гурав нь сайд, дарга нарынх. Махны экспортын квот тогтоодог болсон нь мах экспортлогч компанийг ч давхар хүнд байдалд оруулж, өр зээлэнд унагаж байна. Үүнийг мэддэг УИХ-ын гишүүн олон бий. Харамсалтай нь, нэг нам гэдгээр хайрцаглан, салбарын  сайд Ч.Улаанд хариуцлага тооцож чадахгүй өнөөдрийг хүргэсэн. Огцруулах асуудлыг нээлттэй хэлэлцэж, шийдвэрлэх ёстой гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн. Харин өнөөдөр /2020.01.15/ ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан түүний яриаг эрс үгүйсгэж, “Квотыг хуулийн дагуу олгож байгааг хариуцлагатайгаар мэдэгдэе” хэмээв. Мөн “Квот олгосон нь  Ч.Улаан сайдын буруу. Тиймээс огцруулна” гэж яригдаж байна. Квотыг хуулийн дагуу олгож байгаа гэдгийг би хариуцлагатай мэдэгдэж байна. Хэрэв Б.Пүрэвдорж гишүүнд баримт, мэдээлэл байгаа бол хамтдаа шалгуулъя. Би шалгуулахад бэлэн байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох санал оруулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомб

2025-06-10

Шинэ Ерөнхий сайдын нэр ирэх даваа гарагт тодорхой болно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхээс татгалзснаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ

2025-06-06

Ц.Туваан: Нефть импортлогч компаниуд валютын ханш өссөн нь АИ-92 бензин дээр хүнд туссан тул үнээ нэмсэн гэсэн

Нефть импортлогчид АИ-92 автобензины үнийг литр тутамд нь 200 төгрөгөөр нэмээд байгаа асуудалд Аж үй

2025-05-26