НҮБ-ын хүүхдийн сангийн судалгаагаар цар тахлын улмаас 86 сая хүүхэд ядуурлын төвшинд очих дүн гарчээ

2020-05-28 1243 0

НҮБ-ын Хүүхдийн сан болон Хүүхдийг Ивээх Сангаас хамтран хийсэн судалгаагаар “Covid-19” цар тахлын дүнд энэ оны төгсгөл гэхэд нийт 86 сая хүүхэд ядуурлын төвшинд очно гэсэн дүн гарчээ. Ингэснээр ядуурлын төвшин 2019 оныхоос 15 хувиар нэмэгдэж, дэлхийн хэмжээнд ядуучуудын хувь хэмжээ 672 саяд хүрэх юм.

Дээр дурьдсан нийгмийн ядуу анги давхаргад шилжих хүүхдүүдийн гуравны хоёр нь Африк болон Зүүн Азийн улс орнууд дахь хүүхэд байх гэнэ.

“Цар тахлын улмаас гэр бүлд ирж буй санхүүгийн бэрхшээл нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн үр дүнд сөргөөр нөлөөлж, хүүхэд нэн хэрэгцээт суурь хэрэгцээгээ авч чадахгүйд хүрээд байна” гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Анриетта Форе дурьджээ.

Иймээс цар тахлыг хяналтдаа авахын тулд бүхий л боломжоо дайчлахын сацуу эрсдэлт бүлгийн хүмүүс рүү илүү чиглэсэн арга хэмжээг бодлогын төвшинд авч ажиллахыг бүх улс орны Засгийн газруудад уриалжээ.

Эх сурвалж:Afp

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

Яармагаас Өнөр хороолол чиглэлийн дүүжин тээврийн ажлын гүйцэтгэл 85 хувьд, G1 болон G2 зогсоолын ба

2026-07-23

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнг

2026-07-22

Орон нутгийн зам ашигласны төлбөрийг ирэх сарын 1-ээс эхлэн 5000 төгрөг болгож нэмэгдүүлнэ

Орон нутгийн авто зам ашигласны төлбөрийг энэ оны наймдугаар сарын 1-ээс эхлэн  нэмэгдүүлэхээр б

2026-07-22